Талибаны бүлэглэл Афганистаныг удирдах зөвлөл байгуулахаар хэлэлцэж байна

Улс төр

Афганистаны засгийн эрхийг хяналтандаа оруулаад байгаа Талибаны бүлэглэлийн удирдагчид улс орноо цаашид удирдах Афганистаныг удирдах зөвлөл байгуулахаар яриа хэлэлцээр явуулж эхлээд байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Афганистаныг удирдах зөвлөл нь 12 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. 

Афганистаны засгийн эрхийг гартаа оруулаад байгаа Талибаны бүлэглэл улс орондоо Ерөнхийлөгчийн эсвэл улс орны төрийн эрхийг дангаар удирддаг албан тушаалыг сэргээхийг хүсэхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин үүний оронд 12 хүний бүрэлдэхүүнтэй Афганистаныг удирдах зөвлөл байгуулж, зөвлөлд энэ улсын Засгийн газарт байсан зарим гишүүдийг багтаахаар төлөвлөж байна.

Ямартаа энэхүү удирдах зөвлөлийн нөгөө бүхий 3 удирдагчаар Талибаны улс төрийн жигүүрийн удирдагч Абдул Гани Барадар, Талибаныг үүсгэн байгуулагч Мулла Омарын хүү, цэргийн комиссын дарга Моулави Якуб болон “Хаккани” бүлэглэлийн толгойлогч Сиражуддин Хаккани байх нь гарцаагүй байгаа юм.