Топ мэдээнүүд

Grid List

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7, 8-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дэлхий нийтээр тархсан цар тахлаас сэргийлэхийн тулд улс даяар онцгой дэлгэм тогтоон ажиллаад хагас жил болж байна. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн засаг даргын захирамжаар соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад мэдэгдэл хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлд өнөөдөр оройн 23 цагт автозам хаах гэж байна. Газар доорх шугам хоолойн байгууламжийг шинэчлэх, мөн муудаж эвдэсэн замын эвдрэлийг засахаар тооцоолжээ. Автозамыг оройн цагаар хааж  өглөө нээнэ. Харин засварын ажил шөнө хийгдэх юм. Аль хэсэгт зам хаагдах талаар мэдээлэл хүргэе.

Засгийн газраас эмч цагдаа, онцгой, хилийн цэрэг зэрэг байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч нэн хөнгөлөлттэй орон сууц олгохоор болсон. Эхлээд ковид-19 цар тахлын үед голомтод ажилласан хүмүүсийг хамруулахаар шийдсэн юм. Тэгвэл өнөөдөр Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг боомтод ажилласан Тээврийн цагдаагийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа.

Засгийн газраас төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгож байгаа. Тэр ялангуяа коронавируст халдварын үед онцгой нөхцөлд ажилласан алба хаагчдыг тэргүүн ээлжинд орон сууцаар хангаж нийгмийг асуудлыг нь шийдэхээр болсон.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ сард 10 удаагийн тусгай нислэг үйлдэж, 2500 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Үүний дагуу эхний тусгай нислэгийг УБ-Сөүл-УБ чиглэлээр үйлдэж, 266 иргэнээ татан авлаа. Харин хоёр дахь нислэгээр 256 иргэн эх орондоо ирсэн. Зорчигчдод халдвар хамгааллын дэглэмийн дагуу эрүүл мэндийн тандалт хийж ажиллав.

Жил бүрийн өдийд дотооддоо тариалсан хүнсний ногооны үнэ нэмэгддэг. Учир нь нөөц дундарч, эрэлт ихэсдэг байна. Хэдийгээр импортын хүнсний ногоо орж ирдэг ч иргэд аль болох Монголд тариалсан ногоо авах хүсэлтэй байдагийг худалдаачид хэллээ.

Нийслэлийн иргэдийн амарч зугаалдаг зуслангийн бүсэд 30 гаруй тарвага амьдарч байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байна. Ховд аймагт тарваган тахал гарсан учраас хээрийн амьтдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгажээ. Жил ирэх бүр суурьшлын бүсэд байх тарваганы тоо нэмэгддэг. Өнгөрсөн зун гэхэд 150-ийг нүүлгэжээ.

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Монгол Улстай хил залгаа орнуудад өвчлөл их байгаа учир хөл хориог 7 сарын 15 дуустал сунгалаа. Маргааш БНСУ руу 2 онгоц илгээж иргэдээ авчрахаар болсон байна. Долоон сард нийтдээ 10 тусгай үүргийн нислэг төлөвлөжээ.

Хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед импортоор орж ирэх зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт хийгээд байна. Тодруулбал, БНХАУ-аас нийлүүлэгдэж байсан далайн гаралтай бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа юм. Мөн аж ахуйн нэгж иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс зарим импортын бүтээгдэхүүний гэрчилгээ, бичиг баримтыг орон нутгийн байгууллагаас авах боломжтой болгосон байна. МХЕГ-аас стратегийн бүтээгдэхүүний зөвшөөрөл гэрчилгээг олгож байхаар зохицуулжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана. Энэ удаагийн шалгалтад сурагчид 1-1.5 метрийн зайтай суухаас гадна нэг танхиид цөөн хүүхэд орох зэргээр тусгай журам мөрдөн шалгалтаа өгөх юм. 

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал дэгдлээ. 27 настай залууд шинж тэмдгүүд илэрч, шинжилгээгээр батлагдсан байна. Голомттой бүс нутагт хөл хорио тогтоож, хавьтагч нарыг олж илрүүлэн хяналтад авчээ. Тахал хүрсэн анхны иргэний биеийн байдал муудаж, хүндхэн байгааг мэдээллээ.

“Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм.  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт 6 байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.

Нийслэл хөдөө орон нутгийн нийлсэн 33 эрүүл мэндийн байгууллага унаагаа юүллээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байнгын хурдан, шуурхай ажиллахыг шаардаж байдаг онцлогтой. Цаг минутаар хүний амь нас хэмжигдэж байдаг учраас шинэ, сайн автомашин байнгын бэлэн байх шаардлагатайг салбарын сайд хэллээ. 

Улсын онцгой комиссоос энэ сарын 18-нд ирэх долдугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарь баталсныг танилцуулъя.

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ Монгол Улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Анх дамжин өнгөрөгч орон байсан бол 1999 оноос хэрэглэгч болсон юм.

Жил бүр зохион байгуулдаг даншиг наадам "Хүрээ цам" энэ жил цар тахал гарсны улмаас цахимаар зохион байгууллахаар боллоо. Тодруулбал “Батцагаан” Цогчэн дуганы гадна талбайд болох юм.

Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагаа найм дахь удаагаа сонгож шинэ парламентаа бүрдүүллээ. Энэ удаагийн сонгуульд сонгогчдын нэрсийн жагсаалтад багтсан 2 сая 3969 сонгогчоос 1 сая 475 мянга нь саналаа өгсөн байна. Нийт сонгогчдын 41 хувь нь 35-аас доош насны иргэд, 59 хувь нь 35 ба түүнээс дээш насныхан байжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөр зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Маргааш буюу 6 сарын 24-ний өдөр 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах өдөр. Хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед иргэд санал өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай. Санал авах байранд тогтмол цагуудад агаар сэлгэлт хийх, иргэдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах зэрэгт НМХГ-ын байцаагчид хяналт тавьж ажиллах юм байна.

Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.

Хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн автозамын байгууламжийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоолоо.

Өчигдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрчээ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Монгол Улс АНУ-д нэг сая ам.долларын тусламж илгээж байна. Ингэхдээ голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдад нэг сая ам.долларын өртөг бүхий хамгаалах хувцас, хэрэгслийг тусгай онгоцоор хүргэхээр хөөрлөө. 60 мянга орчим хувцас, хамгаалах хэрэгсэл бүхий 18 тонн ачааг ийнхүү хөөргөж байна. Мөн анх удаа АНУ руу шууд нислэг үйлдэж байгаагаараа онцлог болж буй юм.

Дэлхийн нийтэд цагдаагийн үйл ажиллагааг шүүмжилж, жагсаал цуглаан өрнөсөн. Тэгвэл Монголын мөрдөгчид үйл ажиллагаагаа сайжруулахаар мөрдөгчдийн санал хүсэлтийг сонссон байна. Гэмт хэрэгтнийг барьж илрүүлэхэд хамгийн түрүүнд сэтгэл зүйтэй нь ажиллах ёстойг олон мэргэжилтэн онцолжээ. Ингэснээр тухайн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхээс гадна, хэргийн илрүүлэлт ч сайжрахыг мөрдөгчид хэллээ.

Цагаан цамцтай зогсож байгаа хүн өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээр эх орондоо ирэх боломжийг атгажээ. Гэсэн ч эх орондоо буцаж ирэх иргэдийн тоонд багтаж чадаагүй нэгэн бие муутай хүнд өөрийн билетийг шилжүүлсэн байна.

Нийслэлийн иргэдийн амарч зугаалдаг гол газруудын нэг бол Туул гол. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн жилдээ 20 гаруй хүн энэ голд энддэг байна. Тийм учраас завьт эргүүл ажиллаж иргэдийг хянаж эхэллээ. Туул гол 1-8 метрийн гүнтэй. Эргүүлэг ихтэй учраас богино хугацаанд осол болдогийг аврагчид хэлж байна.

Энэ жил цар тахал гарсантай холбоотойгоор их дээд сургуулиудад элсэх журам өөрчлөгдсөн байна. Тодруулбал, 6 сарын 26-наас эхлэн цахимаар сургуульдаа бүртгүүлэхээр болжээ.

Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Хуралдаанаар шүүх хурлыг дахин 6 сарын 22 хүртэл хойшлууллаа. Мөн энэ хэрэгт холбогдсон АН-аас нэр дэвшиж буй С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорихоор боллоо.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг 17:45 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 250 гаруй иргэн эх орондоо ирж байгаа юм.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргааш уулархаг нутгаараа дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говь, талын нутгаар хална.

Таксины жолооч иргэн Т.Наранбаатар эх барьсан тухай мэдээлэл сошиалд орчинд цацагдлаа. Жирэмсэн эмэгтэй зорчихоор сууж, замдаа төржээ. Тэрээр маш их сандарсан ч анхан шатны тусламж үзүүлэн, эх барьж авах багахан мэдлэгдээ тулгуурлан бүхнийг гардан гүйцэтгэжээ. Иргэн Т.Наранбаатарын таксинд төрсөн эх охин хоёрын биеийн байдал сайн, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Харин Эрүүл мэндийн яам гаднаас ирэх иргэдээ хамгаалах ажилд гол анхаарлаа хандуулж байна. Салбарын сайдаар ахлуулсан "Антикорона" баг зөвхөн коронавируст халдвараас гадна бусад өвчтэй хүмүүсийг асарч хамгаалах бэлтгэл ажлыг давхар хийж байгаа юм. Учир нь зүүн өмнөд Азиас ирэх иргэдийн дунд цус харвасан, хагалгаанд орсон гээд олон иргэн бий. Нислэгийн үед эрүүл мэндийн тусламж үзүүлж, аюулгүй авч ирэх бүхий л зохион байгуулалтыг хийж эхэлжээ.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс хуралдлаа. Энэ жил Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа 13-р зуун амралтын газарт болно. Харин хурдан морины уралдаан Хүй долоо худагт болохоор төлөвлөгджээ. Наадмын үеэр болдог бусад олон нийтийн арга хэмжээг бүгдийг нь цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн энэ жилийн баяр наадмыг Монголын телевизүүд хамтран шууд дамжуулан үзүүлэх юм. 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Өнгөрсөн амралтын өдөр ХУД-ийн 4 хороо "Вива сити" хотхон дотор тоглож байсан 5 настай охины утсыг залилан авч зугтсан хэрэг гарсан байна. Тухайн этгээд нь хотхонд тоглож байсан хүүхдүүдтэй 20-30 орчим минут хамт тоглож, юм ярьж танилцжээ.

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд сонгууль өгө боломжтой. Тэд бол халдвар тараах эрсдэлтэй, өвчтэй хүмүүс биш. Харин тухайн үед тусгаарлах байранд байгаа иргэд болон гадаадад байгаа иргэд сонгууль өгөх боломжгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр хэллээ.

Монгол Улс 35 орноос 10,020 иргэнээ татан авчээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх зохион байгуулалтыг танилцууллаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1-р байрны урд талд шинээр баригдаж байсан барилгын суурийн ажлын талбай дээр осол гарч 3 хүн дарагджээ. Осолд өртсөн хоёр хүнийг нь гаргаж эмнэлэгт хүргэсэн гэх албан бус эх сурвалжийн өгсөн мэдээлэл байна. Онцгой байдал, мэргэжилийн хяналт, цагдаагийн алба хаагчид иргэдийг аврахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан зорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

Бүх иргэдийн бүртгэлээс эхлээд ховор нандин бичиг баримт, видео, түүхэн эд зүйлс энд хадгалагдаж байна. Харин архивын газарт хадгалагдаж байгаа хамгийн үнэт баримт, эртний ном - 450 жилийн тэртээ бичигджээ. 113 хуудастай үйсэн дээрх бичигдсэн энэ ном 113 хуудастай. Яг л шинээр нь мэт хадгалан үлджээ.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж хононо.

БНЭУ-д шавилан суугаа лам хүүхдүүдийг авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц тус улсын Гоа хотод газарджээ. Маргааш 07:10 цагт Буянт-Ухаад буух онгоцоор 229 лам хүүхэд, 6 лам багш, 6 иргэн, Лаос Улсаас 10 иргэн ирнэ.

Архив...

Нийгэм

Усанд осолдсон хоёр эмэгтэйг завьт эргүүлтэй онцгой байдлынхан аварсан байна. Хэдхэн секунд хоцроход л амь нас нь эрсдэх аюул өндөр байсныг онцоллоо. Бүсгүйчүүд голын эрэг дагуу амарч зугаалах үедээ 6 метрийн гүнтэй тогтоол усанд хөл алдан унажээ. Амь насаа алдах шахсан иргэдийг аюулгүй газарт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

 Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00  цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Махны үнэ кг нь 20 мянган төгрөгт хүрсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Мэдээллийн мөрөөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар мах худалдаалдаг зах худалдааны төвүүдэд шалгалт хийсэн байна. Махны үнэ өсөөгүй, ташаа мэдээлэл байгааг тогтоожээ. Махны үнэ нэмэгдсэн гэж зориудаар худал мэдээлэл тараасан болохыг албан ёсоор мэдээллээ.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Аварга тосон нуурыг энэ жил сумын ИТХ-ын шийдвэрээр хааж (өнжөөж) байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрлөө.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

Өнгөрсөн Ням гарагт Улсын их дэлгүүрт гал гарч 6,7-р давхар бүхэлдээ шатжээ. Урьдчилсан байдлаар дээвэрт засвар хийж байсан ажилтан хар цаас халаах явцад дулаалга хөөсөнцөрт хүрснээр гал гарсан гэж үзэж байна. Гэхдээ энэ бол эцсийн дүгнэлт биш шалгах ажил үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Одоогоор Улсын их дэлгүүрт угаарын хий бүрэн арилаагүй, их хэмжээний ус тогтсон нөхцөл байдалтай байгааг мэдээллээ.

Улаанбаатар-Нурсултан чиглэлийн ОМ7167 дугаар аяллын тусгай үүргийн онгоц 11 экипаж, 2 орны 99 зорчигчтой /Монгол-20, Казахстан-79/ өглөө 08.00 цагт хөөрснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүллээ.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ.

Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Үүнд:

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

Урин дулаан цаг ирж иргэд гол усны ойролцоо амарч зугаалах нь элбэг байдаг. Тэгвэл энэ сар хур бороо ихтэй байхыг мэргэжлийн байгууллага мэдээлсэн. Харин бороо их хэмжээгээр орсны дараа нар гарч цаг агаар дулаарах үед гол усны түвшин эрс нэмэгддэг гэдгийг албаны хүн санууллаа.

Өчигдөр Улсын их дэлгүүрийн дээд давхарт томоохон гал гарч Нийслэлийн гал унтраах аврах ангиуд бүгд ажиллалаа. Хэн нэгэн хүн гэмтэж бэртээгүйг онцолж байна. Гал гарах үед долоон иргэн байшингийн дээвэр дээр утаанд боогдсон. Тэднийг аврагчид хамгаалж, аюулгүй газарт хүргэж амжсан байна. Одоогоор галын шалтгаан нөхцлийг тогтоохоор хуулийн байгууллагууд ажиллаж байгааг онцоллоо.

УИД-т гарсан галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа найман гал унтраах ангийн 230 гаруй алба хаагч ажилласан. Их хэмжээний галыг унтраахаар ажиллаж байгаа зарим алба хаагч угаараас хамгаалах баггүй байсан нь олон нийтийн анхаарлыг татсан.

УИД-т гарсан галыг унтраахаар ажилласан гал сөнөөгч Н.Ганбаяр угаарын хийнд хордсон. 25 настай залууг 22:45 минутад УНТЭ-т хүргэн, эмчилгээг шуурхай эхлүүллээ. Биеийн байдал хэвийн, тогтвортой байгааг ЭМЯ-аас мэдээллээ.

Галыг унтраахаар Онцгой байдлын албаныхан шаргуу ажиллаж байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зарим газраар, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон  шуурга шуурахыг анхааруулж байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Тайландын Бангкокт гацсан Монгол иргэдийн ар гэрийнхэн ОБЕГ-ын гадна талбайд мэдээлэл хийлээ. Бангкокт гацсан 160 гаруй иргэн байгааг хэлж байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас (ОЖД)-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Харин хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр ОЖД-аас бага байгаа бол зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс дуугаа хадаан ирсэн бяцхан иргэдийн мэндчилгээнээс үзэгч танд хүргэе. Өнөөдрийн 13 цагийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 12 шинэ иргэн мэндэлжээ. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлж төрөх эмнэлэгт гадны хүн нэвтрүүлэхийг хориглосон. Манай сэтгүүлч ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмын дагуу зөвшөөрөл хүсч, дөнгөж төрсөн ээжийн баярын сэтгэгдлээс хуваалцлаа.

Сайхан хүмүүсийг харахаар хайр урсаад л байдаг юм. "Хүүхдийн баярын өдрийг хүлээж хүлээж ирлээ" гээд нярайн инкубаторыг хоёр талаас нь дамжлаад ороод ирж байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.

Гаднаас ирсэн хүн 21 хоног тусгаарлах байранд амьдарсны дараа гэртээ дахин 14 хоног хяналтад байх ёстой. Халдвар удаан хугацаанд нуугдмал байдаг учраас энэ дүрмийг мөрдүүлж байгаа юм. Гэтэл зарим иргэд хаягаа худал хэлсэн, биеийн байдлаа хянуулаагүй, ор сураггүй алга болсон зэрэг асуудал гаргажээ. Ийм зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллага яаралтай эрэн сурвалжилж, олж илрүүлсэн байна.

Цементийн жижиглэн худалдааны үнэ өссөөр байна. Сарын өмнө нэг кг цемент 10 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20 мянга руу дөхжээ. Цемент хомсдсон гол шалтгаан нь манай улсад байх цементийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ. Үйлдвэрүүдийн гадаад ажилтнууд коронавирусний улмаас хөл хорионд орсноос гадна цахилгааны саатал зэрэг нөлөөлсөн байна. Эрэлт ихэссэнтэй холбогдуулан жижиглэн худалдаачид үнэ хөөргөж эхэлснийг хяналтын байгууллагаас мэдээллээ.

Шинэ коронавирустай холбогдуулан виз мэдүүлэгчдэд өгөх яаралтай мэдээлэл:

Нийслэлээс тогтоол ус, ашиглалтгүй болсон барилга байгууламж, аюултай орчныг хянаж тогтоох ажлыг эрчимтэй явуулж байна. Мөн урин цагт голын усанд эндэх тохиолдол нэмэгддэг учраас хотын ойр орчимд завьт эргүүл гаргажээ. Саяхан дөрвөн хүүхэд эндсэн харамсалтай үйл явдал болсон. Тийм учраас завьт эргүүл зөвхөн гол дагуу бус тогтоол ус, аюултай гэж үзсэн бүх газарт хяналт тавин ажиллахаар болсон байна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Өчигдөр оройн 17 цагийн орчимд дөрвөн хүүхэд тогтоол усанд эндэж нас барсан мэдээллийг манай телевиз шуурхай хүргэсэн. Хэргийн газар мэргэжлийн байгууллагууд ажиллаж, харуул хамгаалалт гарсан байна. Хүүхдүүдийн цогцсыг уснаас гурван цаг эрэн хайж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгснийг эх сурвалжууд хэллээ. Дөрвөн хүүхдийн амь насыг авч одсон энэ газар хэзээнээс бий болсон, хэргийн газарт чухам юу болж өрнөснийг манай сэтгүүлч сурвалжиллаа.

Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл болох Баянхошуу дэд төв ашиглалтад орж нийслэлийн хойд бүсийн хүн амд илүү ойртсон үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Урин дулаан цаг буюу зуны сар айлчлан ирлээ. УЦУОШГ-ын цаг уурч Ш.Тэргэлээс цэцэг жимс, нар хур тэгширдэг зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг тодрууллаа.

Ирэх долоо хоногт Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа улс орон даяар эхэлнэ. Хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд нарийвчилсан хяналт тавих юм. Тухайлбал, сошиалд нэр дэвшигчдийн зургийг харьцуулж рейтингийн санал хураалт явуулах хориотойг онцоллоо. Хуулийн энэ зохицуулалт пэйж хуудаснаас эхлээд хувь хүний аккаунтад ч хамаатайг сануулж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цементийн иж бүрэн 6 үйлдвэр, 4 тээрэм ажиллаж байна. Ингэснээр жилд нийтдээ 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүрдэн дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангахаас гадна жил тутам 2 сая хүртэлх тонн цементийг экспортлох боломж бүрджээ.

Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаа, хүнсний дэлгүүрүүдээр 7 дугаар сарын 1 хүртэл худалдаалахаар болсон байна.

Улаанбаатар хотын төв хэсэгт Чойжин ламын сүм музей байрладаг. Хэдэн талаас нь барилга, автозам шахаж газаргүй болтлоо хумигджээ. Тэгвэл нийслэлийн удирдлагууд түүхэн газраа хамгаалж, сэргээн тохижуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ иргэд амарч зугаалах ногоон байгууламж, явган хүний зам, нарлах талбай зэргийг бий болгохоор төлөвлөжээ.

Монголчуудын эртний ундаа айраг Юнескогийн хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Монголын эрдэмтэн судлаачид айраг исгэх соёлын өвийг бүртгүүлэхээр таван жилийн хугацаанд идэвхтэй ажилласан юм. Өнөөдөр хөхүүрийн айраг исгэх соёл, уламжлал хүн төрөлхтөний өв болсон батламжийг боловсролын сайд Ё.Баатарбилэгт хүлээлгэн өглөө.

Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо төв газрынхаа даргыг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Нийт ажилчдын биш нэг хэсэг хүний нийгмийн асуудалд анхаарал хандуулдагаас эхлээд хамтын гэрээгээр хийх ёстой ажлыг ганцаараа авдаг зэрэг асуудлыг ярилаа. Харин төмөр замын удирдлагууд үүнийг эрс няцааж байна. Ашиг сонирхлоо хамгаалж байгууллагын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

Шатахууны үнэ буурч АИ-92 бензин 1300 төгрөг болоод байна. Бүх юмны суурь үнэ болдог шатахууны үнэ хямдарснаар бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч адил буурах ёстойг эдийн засагчид тайлбарлаж эхэллээ. Ялангуяа такси болон тээвэрлэлттэй холбоотой үйлчилгээнд нөлөөлөх учиртайг онцолж байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан НМХГ-аас 449 аж ахуй нэгж газрыг хамруулан хяналт шалгалт хийхэд 559 зөрчил илрүүлжээ. Илрүүлсэн зөрчлийн дийлэнх нь хүүхдийн бэлгэнд орох бүтээгдэхүүний баглаа боодол, шошгын зөрчил, хадгалалтын горим алдагдсан болоод хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн байсан байна.

Малчид, иргэдийн анхааралд: Маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 06:30 цагт газардлаа. Тус онгоцоор 170 иргэн эх орондоо ирлээ.

Чингис хаан нисэх онгоцны буудал хөл хорионы улмаас олон улсын нислэг хүлээн авахгүй байна. Харин дотоодын нислэгүүдийг тодорхой хугацаанд үйлдэж байгаа юм. Ингэхдээ иргэдийн биеийн байдлыг сайтар хянах шаардлагатай учраас технологийн шинэчлэл хийлээ. Хүний биеийн халууныг алсаас мэдрэх, биед байгаа металл зүйлсийг илрүүлэгч хаалгыг суурилуулсан байна.

Дэлхий нийтээр цар тахал дэгдэж эхэлсэн өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Улсын онцгой комисс 21 удаа шуурхай хуралдаж шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч ажиллаж байгаа. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яам эрсдэлийн үнэлгээг найман удаа хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэж гарсан байна.