Топ мэдээнүүд

Grid List

Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яамны сайд гээд нийт 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна.

 

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын улс төрийн мөнхийн сэдэв болоод 10 гаруй жил өнгөрч байна. Шинээр бүрэлдсэн парламентын зарим гишүүд ч анхны хуралдаанаасаа эхлээд энэ асуудлыг хөндөж эхэллээ. Гэрээг бүрэн цуцлах, эсхүл шууд өөрчлөх боломж тэр бүр байхгүй. Харин ажлын хэсэг байгуулж сайжруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх анхаарч байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Оюун-Эрдэнэ хэллээ.

Ирэх дөрвөн жил ажиллах Монгол Улсын засгийн газрын бүтцийг Улсын их хурал хэлэлцэн баталж дууслаа. Өмнөх засгийн газрын бүтэц дээр Соёлын яам нэмэгдэж бусад нь хэвээрээ үлдэж байна. Ингэснээр 14 яам, 17 сайдтайгаар Монгол Улсын засгийн газар үйл ажиллагаагаа явуулах юм. Өнөөдөр яамд болон сайд нарын эрхлэх асуудлуудыг тодорхой болгож баталлаа.

Засгийн газрын тэргүүн танхимын бүтцээ тодорхойлж МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд танилцууллаа.

УИХ-ын хоёр удаагийн ээлжит сонгуульд дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан нам шинэчлэл хийхээр болж тус намын дарга үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдсэн. 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам дахин ялагдал хүлээсэн нь намын даргын зохион байгуулалт, нам доторх хагарал эрс нэмэгдсэнтэй холбоотойг намын гишүүд хэлж байгаа.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын тэргүүлэх засгийн газар эдийн засгийн хүнд сорилттой тулгарна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Учир нь дэлхий нийтээр тархсан цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл оны хоёр дугаар хагаст хүчтэй мэдрэгдэнэ гэдгийг эдийн засагчид сануулсан. Тэгвэл улс төрийн ууган хүчин МАН бага хурлын гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг дахин Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7, 8-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дэлхий нийтээр тархсан цар тахлаас сэргийлэхийн тулд улс даяар онцгой дэлгэм тогтоон ажиллаад хагас жил болж байна. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн засаг даргын захирамжаар соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад мэдэгдэл хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлд өнөөдөр оройн 23 цагт автозам хаах гэж байна. Газар доорх шугам хоолойн байгууламжийг шинэчлэх, мөн муудаж эвдэсэн замын эвдрэлийг засахаар тооцоолжээ. Автозамыг оройн цагаар хааж  өглөө нээнэ. Харин засварын ажил шөнө хийгдэх юм. Аль хэсэгт зам хаагдах талаар мэдээлэл хүргэе.

Засгийн газраас эмч цагдаа, онцгой, хилийн цэрэг зэрэг байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч нэн хөнгөлөлттэй орон сууц олгохоор болсон. Эхлээд ковид-19 цар тахлын үед голомтод ажилласан хүмүүсийг хамруулахаар шийдсэн юм. Тэгвэл өнөөдөр Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг боомтод ажилласан Тээврийн цагдаагийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа.

Засгийн газраас төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгож байгаа. Тэр ялангуяа коронавируст халдварын үед онцгой нөхцөлд ажилласан алба хаагчдыг тэргүүн ээлжинд орон сууцаар хангаж нийгмийг асуудлыг нь шийдэхээр болсон.

Энэтхэг Улсын Гужарат мужийн зарим хотод хүчтэй аадар бороо үргэлжилсээр байна. 406.4 мм хур тунадас орж байгаа нь цаг уурын онц байдал зарлахад хүргээд байгаа юм. Гужарат мужийн Камбалияа, Дуарка дүүрэгт цаг уурын байдал илүү хүнд байна.

Францад шинэ засгийн газар эмхлэн байгуулагдаж, сайд нараа томилжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ерөнхий сайд Эдуар Филипп суудлаасаа буусны дараагаар шинэ засгийн газраа эмхлэн байгуулж байгаа юм. Энэ сарын 3-нд Францын ерөнхий сайдаар Прад гэх жижиг хотын мэр басан Жан Кастекс томилогдож, шинэ засгийн газраа байгуулах ажилдаа оржээ. Елисейн ордны мэдээлж байгаагаар засгийн газарт 16 сайд, тэдний орлогчид багтаж байгаа юм.

Израиль улс “Пальмахим” баазаас “Офек-16” сансрын хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг Шавит пуужин зөөгч хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд гаргасан байна. 

Гурван сар орчим хаалттай байсан Дубайн Олон улсын нисэх онгоцны буудал АНЭУ-руу нэвтрэх визтэй иргэдийг өнөөдрөөс буюу 7-р сарын 7-ноос эхлэн хүлээн авахаар боллоо. Ингэхдээ нислэгт бүртгүүлэхээс эхлээд газардан паспорт шалгуулах хүртэл халдвараас хамгаалах тусгай дүрэм журмыг баримтлах шаардлагатай юм.

Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн талаас Хонконгийн шинэ аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Хонконгийн сургуулиудад ашигладаг сурах бичиг номын агуулгад шинэ хуулийг зөрчиж байгаа тохиолдол байвал цаашдаа хэрэглэхгүй байх буюу хаях шаардлага гарсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Даваа гарагт мэдэгдэл хийхдээ, АНУ-д Тикток болон бусад Хятад аппликейшний хэрэглээнд хориг тавихаар төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. “Fox News”-ийн сэтгүүлч Лаура Инграхамтай ярилцах үедээ энэ ажил дээр маш анхааран чухалчилж байгаа тухайгаа дурдсан байна.

Топ мэдээнүүд

Grid List

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орнуудын мэргэжлийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Ковид-19 халдвараас хэрхэн сэргийлэх, өвчтөнд ямар эмчилгээ хийх зэрэг ажлын талаар ярилцсан байна. Жил бүр болдог хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй ...

Найрамдал ротаракт клуб нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Милки Вей” төслийг 2014 оноос хойш жил бүр хэрэгжүүлж байгаа.  Энэ жил бид Монголын кино институттэй хамтран “Алтан өргөө” олон улсын кино наадмын (Хуучнаар Алтан хальс олон улсын кино наадам) нэг төрөл болгон “Милки Вэй” кино уралдаанаа 2020 оны 6 сарын 4-7-ны хооронд онлайнаар зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй ...