Дэлхий

Их Британийн ханхүү Харри түүний гэр бүл ямар учраас хатан хааны гэр бүлийн хэргэм зэрэг, язгууртны эрх ямбаас татгалзаж, санхүүгийн хувьд бие даан тусдаа амьдрах шийдвэр гаргасан тухайгаа тайлбар мэдэгдэл хийжээ. Ханхүү Харри Sentabale хүмүүнлэгийн байгууллагын уулзалтад оролцох үеэрээ индэр дээр хийсэн мэдэгдэлдээ энэ талаар хөндөн ярьж, хэдийгээр түүнд ийм шийдвэр гаргахад хүнд байсан ч өөр сонголт байгаагүй гэж тайлбарласан байна. 

Дэлгэрэнгүй ...

Тэгвэл энэ хооронд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны татварын албыг олон жил тэргүүлэн ажиллаж байгаа Михаил Мишустинд дараагийн ерөнхий сайдаар ажиллах санал тавьсан байна. Энэ талаар Кремлийн ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй ...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөлд хандан хийсэн мэдэгдэлдээ улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах болно гэж мэдэгджээ. Дээр хэлсэнчлэн Путин улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улсынхаа гол хуулийн үндсэн зарчимд халдахгүй, харин цаг үетэй холбоотой үүсч гарч ирсэн нөхцөл шаардлагыг тусган өөрчлөлт явуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

Дэлгэрэнгүй ...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөлд хандан хийсэн мэдэгдэлдээ улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах болно гэж мэдэгджээ. Дээр хэлсэнчлэн Путин улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улсынхаа гол хуулийн үндсэн зарчимд халдахгүй, харин цаг үетэй холбоотой үүсч гарч ирсэн нөхцөл шаардлагыг тусган өөрчлөлт явуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

Дэлгэрэнгүй ...

Манай хойд хөршид улс төрийн гэнэтийн өөрчлөлт шинэчлэл болж, олон улсын анхаарлыг татаад байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөлд хандан хэлсэн уламжлалт мэдэгдэлдээ улс орондоо үндсэн хуулийн шинэчлэлт явуулах шаардлагатай тухай мэдэгдэж, үндсэн хуулийн өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлэх талаар хэлсний дараагаар Дмитрий Медведев тэргүүтэй ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо...

Дэлгэрэнгүй ...

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Шри Ланкад албаны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Лавров Шри Ланкийн хамтрагч Динеш Гуна-вардентай Коломбо хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа тэлэх боломж нөхцлийн талаар хэлэлцжээ.

Дэлгэрэнгүй ...

Манай урд хөршид дэгдээд байгаа үл мэдэгдэх коронавирусын халдварын хүрээ тэлэн, хамгийн сүүлийн мэдээгээр халдвар авсан хүний тоо 200 давж, 3 хүн вирусын халдварын улмаас амиа алдаад байна. Түүнчлэн Хятадын эмч мэргэжилтнүүд үл мэдэгдэх вирус нь агаар дуслаар хүнээс хүнд дамжин халдварлаж байгааг тогтоожээ. 

Дэлгэрэнгүй ...

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины засгийн газрын гишүүд, жирийн иргэд Бориспольд газардсан тусгай үүргийн онгоцыг угтан авчээ. Энэ онгоцоор Иранд осолдсон Украины иргэний агаарын тээврийн компанийн Боинг онгоцны багийн 9 гишүүн, хоёр зорчигчийн цогцсыг эх оронд нь авчирсан байна. 

Дэлгэрэнгүй ...

Малайз улс дэлхийн хогийн цэг болохыг хүсэхгүй байна. Энэ талаар Малайзын байгаль орчны сайд Йео Би Инь мэдэгдэж, улс оронд нь хууль бусаар хуванцар хог хаягдал их хэмжээгээр оруулж, гаднаас хог хаягдлаа устгалд оруулахаар илгээж байгааг эсэргүүцжээ. 

Дэлгэрэнгүй ...

Австралид дэгдсэн түймрийг унтраахад туслах зорилгоор орон орон гал сөнөөгчид, сайн дурынхан ногоон тивийг зорьж байна. Тэдний дотор Японы зэвсэгт хүчний 70 гаруй алба хаагчид Австралийн засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэхээр иржээ.  

Дэлгэрэнгүй ...

Сүүлийн бараг 5 сарын туршид ойн түймэрт автан шатаж байгаа Австрали тивийн зүүн хэсгээр цаг агаар сэрүүсч, удаан хүлээлгэсэн хур бороо орж эхэлжээ. Орон нутгийн эрх баригчид нь бороо ойрын хэдэн хоногтоо үргэлжлэн орвол түймрийн голомтуудыг унтрааж чадна гэж найдаж байна. Австралид нүүрлэсэн түймрийн гамшгийн улмаас 28 хүн амиа алдаж, бараг тэрбум гаруй ан амьтан үхэж үрэгдээд байгаа юм. 

Дэлгэрэнгүй ...

Пакистан болон Афганистаны нутаг дэвсгэрт энэ жил хүйтэн сэрүүн өвөл болж байна. Цаг агаарын таагүй байдал, цас бороо холилдон орж, үерийн гамшиг нүүрлэн, улмаар эрс хүйтрэн цас орж байгаа зэргээс шалтгаалан эдгээр хоёр оронд 130-аад хүн амиа алдаад байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

https://youtu.be/cmLPTuyCw1U

Entertainment

Америкийн Disney кино компанийн харъяа “20-р зуун Фокс” кино студи одооноос эхлэн өөрийн нэрнээс Fox буюу үнэг гэсэн үгийг авч, 20th Century Fox биш 20th Century Studios гэж нэрлэгдэж байхаар болжээ.

Дэлгэрэнгүй ...

SONY/ENTERTAINMENT ONE/WARNER BROS

Entertainment

Америкийн кино урлагийн академи энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшиж байгаа бүтээлүүд, уран бүтээлчдийг нэрлэжээ. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх 2-р сарын 9-нд Америкийн Лос Анжелес хотноо болно. Тэгвэл энэ жилийн Оскарын шагналд найруулагч Тодд Филиппсын бүтээл Жокер кино хамгийн олон буюу нийтдээ 11 номинацид нэр дэвшжээ.

Дэлгэрэнгүй ...

Алжирын Масдар хотод боловсруулсан материал, байгаль орчинд ээлтэй зүйлсээр хамгийн том хэмжээтэй мозаик зураг бүтээж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлжээ. 

Дэлгэрэнгүй ...

Америкийн Лос Анжелес хотноо “Алтан бөмбөрцөг” кино наадам болж, шагналтнуудаа тодруулжээ. Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс эрхлэн олгодог “Алтан бөмбөрцөг” кино наадам энэ жил 77 дахь удаагаа болж байгаа юм. Жил бүрийн 1-р сард болдог “Алтан бөмбөрцөг” кино наадмыг Оскарын кино наадмын өмнөх томоохон сорилт гэж тооцдог юм. Учир нь “Алтан бөмбөрцөг” кино наадмын шагналтнуудын дийлэнх нь Оскарын наадмаас мөн шагнал хүртэх магадлал өндөр байдаг юм. 

Дэлгэрэнгүй ...

Шинэ оны анхны өдөр алдарт Венийн филармони оркестрт уламжлалт шинэ жилийн тоглолтоо хийжээ. 2020 оны эхний өдөр Венийн филармонид сонгодог хөгжмийн уламжлалт тоглолт болж, дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү тоглолтыг үзэж сонирхохоор хүмүүс зорин очсон байна. 

Дэлгэрэнгүй ...

Тайландын Чианг Рай мужийн Сингха нэртэй цэцэрлэгт хүрээлэнд аварга том зул сар, шинэ жилийн сүлд мод сүндэрлэжээ. Сонирхолтой нь сүлд модыг хаягдал хуванцар саваар бүтээсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Хятад улс дэлхийн тойрог замд холбоо харилцааны сансрын хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Хятадын төв телевизийн мэдээлж байгаагаар энэ удаад хөөргөсөн сансрын хиймэл дагуул нь холбоо харилцааны 5G системийг дэмжих боломжтой аппарат юм. 

Дэлгэрэнгүй ...

Украины иргэн Илья Кичук болон түүний эхнэр Дарья нар байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн зохион бүтээх олон улсын эко-уралдаанд оролцож, цаасаар шүдний сойз бүтээх санаагаараа оролцжээ. Тэгвэл тэдний энэ санал дэмжигдэж, Германд зохиогдсон уралдаанд шалгаран, байгаль орчинд ээлжтэй старт-апаар нэрлэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Америкийн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Тесла  компани гадаад улс оронд байгуулсан анхны үйлдвэрээ Хятадын Шанхай хотноо байгуулсан. Тэгвэл Теслагийн Шанхайн үйлдвэрт угсарсан эхний Моdel Y загварын автомашинууд үйлдвэрээс гарч, хэрэглэгчиддээ очжээ. 

Дэлгэрэнгүй ...

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Сичан дахь сансрын нислэгийн төвөөс сансрын цоо шинэ төрлийн хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Сансрын аппарат дэлхийн тойрог зам дахь заагдсан байршилд амжилттай гарсан байна.

Дэлгэрэнгүй ...

Тесла компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Илон Маск Хятадын Шанхай хот дахь салбар үйлдвэртээ бүтээсэн анхны автомашинаа хүлээн авчээ. Шанхай дахь үйлдвэрт Model 3 загварын эхний 15 машиныг үйлдвэрийн шат дамжлагаас гарган, захиалагчиддаа хүлээлгэн өгсөн банйа. 

Дэлгэрэнгүй ...

Өмнөд Солонгосын Хьюндай компани, мөн дэлхий дахинд сүлжээтэй такси үйлчилгээний Убер компаниуд хамтран нисдэг такси бүтээх шинэ концепт загвар гарган, хамтарсан төсөл боловсруулан ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ.

Дэлгэрэнгүй ...

БНСУ-ын Сангийн сайд Хонг Нам Ки энэ онд улсынх нь засгийн газар ОХУ болон Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэх хүсэлтэй байгаа талаар мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр Сөүлийн эрх баригчид Солонгосын хойгийн бүс нутгаас хойд хэсэгт байрлах улс орнуудтай эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа тэлэх бодлого баримталж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй ...

Монгол улс ОХУ-ын Волгоград хотноо байрлах Сарай-Берке гэх газарт байгаа Алтын ордын туурийг сэргээх хүсэлтэй байна. Энэ дагуу орон нутгийн удирдлагуудтай нь хэлэлцэн тохирч, задгай музей байгуулахаар болжээ.

Дэлгэрэнгүй ...

Mongolian band The Hu. E. ALTANKHUYAG

Монголын тухай дэлхий дахинаа

Дэлхийн хөгжмийн ертөнцийг Монгол Улс доргиож байхад зэргэлдээх том хөрш нь унтаа байдалтай байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхийн католик шашны төв Ватикан болон Монгол улсын талууд соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа тэлнэ. Энэ хүрээнд Монголын эрдэмтдэд Ватиканы нууц архивт нэвтрэн судалгаа шинжилгээний ажил хийх эрхийг нээх юм.

Дэлгэрэнгүй ...

Монгол улсад “Монгол улс Аугаа Эх орны дайны ялалтын төлөө” нэртэй зохион бичлэгийн уралдаан зарлажээ. Зохион бичлэгийн уралдаанд Монголын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчид оролцох боломжтой юм.

Дэлгэрэнгүй ...

Олон улсын CORNER BROOK сайн дурын нүдний эмч нарын холбооны гишүүд сүүлийн 3 жил дараалан Монгол улсад ирж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан үнэ төлбөргүй эмчилгээ хийн, зөвлөгөө өгч байна.

Дэлгэрэнгүй ...