Топ мэдээ

Өнөөдөр өдөр 5 тонн шахмал түлш ачиж явсан тээврийн хэрэгсэл осол гаргаж 4 хүн гэмтлээ. Ачааны автомашин осол гаргахдаа урд байсан суудлын тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байгаан дээр эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тээврийн хэрэгслийн тормос ажиллагаагүй болсон гэж байна. Мөн өчигдөр хүүхэд сууж байсан тээврийн хэрэгслийг ачсан хэрэг гарсан. Тус ачилтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Захар-Минж гол Цонжин чулуу уул Эрээний гол, Ар, Өвөр жаргалантын даваа зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Монгол улсын хилийн бүс, зурвас газруудад байгалийн дагалт баялаг хуш модны самар түүж бэлтгэж буй иргэдийг буулгах, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. 

Энэ сарын 15-ны өдөр 39 настай эмэгтэй бусдад зодуулж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Өнөөдөр буюу 2022.01.13-нд БНСУ-д 13 настай Монгол охиныг 6-н цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал  боллоо.

Иргэд шатахууны найрлагад ямар нэгэн хольц орсон гэдгийг хэлэх болсон. Ялангуяа устай хольсон гэсэн хардлага иргэдийн дунд их байгаа юм. Тэгвэл АМГТГ-аас ус, шатахуун хоёрыг холих ямар ч боломжгүй гэдгийг тайлбарлалаа. Мөн тус газраас шатахуун нийлүүлэгчдийн агуулахад шалгалт хийж, шатахууны дээжийг шинжлэхээр болсон байна. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага иргэдтэй уулзаж мэдээ мэдээлэл солилцлоо. Энэ дүүрэгт 200 мянга гаруй иргэн ажиллаж амьдардаг. Цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдал, зам тээврийн осол аваараас сэргийлэх зорилгоор тогтмол аян өрнүүлдэг байна. Баяр ёслолын өдрүүдтэй эдгээр саруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргуулахгүйн тулд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллажээ. 

1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын туннелээс иргэн Ч нь гэрээсээ гараад ор сураггүй алга болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн Цагдаагийн газартай хамтран хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүллээ.

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн 13 настай охины хэрэг тус улсын төрийн тэргүүнд хүрчээ. Хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн энэ хэргийг шударга шийдүүлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд төдийгүй Солонгос Улсын иргэд Хөх ордны цахим хуудсанд хандсан. Санал хүлээн авах эцсийн хугацаа энэ сарын 1-ний өдрөөр дуусч 2022 оны эхний өдөр ерөнхийлөгч нь хүлээн авсан байна. Одоо хэрэг шийдвэрлэх явц яаж үргэлжлэхийг харах үлдэж байгаа юм. Солонгос Улсын Төрийн тэргүүнд хүрсэн дээрхтэй ижил төрлийн хэрэг ямар байдлаар шийдэгддэгийг бид тодрууллаа.

Өчигдөр буюу 1-р сарын 3-ны өдөр БНХАУ-ын иргэн гэмт халдлагад өртөж бусдад 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Нүүрэндээ баг зүүсэн 4-5 этгээд гар хөлийг нь хүлж зургаан цүнхэнд мөнгийг нь хийж зугтсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгалтын дүнд гэмт этгээдүүдийг олж саатуулан мөнгөн дэвсгэртүүд болон гар бууг нь хураан авчээ. Гэмт этгээдүүдэд мөнгөө Толгойт орчимд нууж байсан байна.

2022.01.02. Сөүл Ганнамын гудамд Монголчууд ямар ч шалтгаангүй зодуулжээ.

2022.01.01-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУД:

Advertisement