Олимпийн аварга Кьелд Нейс дэлхийн холын зайн гүйлтийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

Спорт

Нидерландын гүйлтийн тэшүүрийн тамирчин, Олимпийн аварга Кьелд Нейс дэлхийн холын зайн гүйлтийн амжилтыг шинэчлэн тогтоожээ. Норвегийн Тюнсет хотод тэрээр цагт 103 км хүртэл хурдалж, 4 жилийн өмнө тогтоогоод байсан дээд амжилтаа эвдсэн байна. 

Нейс нь Пёнчаний Өвлийн Олимпийн наадамд 1000 болон 1,500 метрийн холын зайн гүйлтийн тэмцээнд аваргалж, хоёр алтан медаль хүртсэн юм. Түүнчлэн тэрээр Бээжингийн Олимпийн наадмаас мөн гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн байна. Кьелд Нейс шинэ дээд амжилтаа тогтоохоор Норвегийн Савален нуурын уснаа очиж, гүйлтийн тэшүүрийн хурдны дээд амжилтаа тогтоож чадсан байна. Тэрээр нуурын усан дээрх 3 км-ийн урттай мөсөн дээр цагт 103 км хүртэл хурдалж чаджээ.