Топ мэдээнүүд

Коронавирусын генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний пробный оношлуурыг Япон улс үйлдвэрлэлээ. Ирэх 7 хоногт манай улсад яаралтай нийлүүлэхээр боллоо. Энэ ажилд ДЭМБ-ын суурин төлөөгч С.Диордица, Бүсийн захирал Т.Касай нар шуурхай ажилласан байна.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа.

Дэлгэрэнгүй ...

Хил гаалиа хаах шаардлагагүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас баталгаажууллаа. Манай улсын эрүүл мэндийн байгууллага хилээр нэвтэрч байгаа хүмүүсийг дээд зэргээр хянаж эхэлсэн. Халуунтай, толгой нь өвдсөн зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг яаралтай тусгаарлах ажлыг хийж байгаа юм. Мөн өнгөрсөн шөнө галт тэргээр ирсэн хүмүүст үзлэг хийхэд ямар нэг вирусын халдвар илрээгүйг онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

Элэгний B, C вирусын шинжилгээ хийх эрхтэй 28 лабораторит хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг Эрүүл мэндийн даатгалынсан улсын болон хувийн хэвшлийн лабораторийн төлөөллүүдтэй хамтран явуулсан байна. Ингэхэд нэр бүхий 15 лаборатори зөрчилтэй гэж үнэлэгджээ. Зөрчилтэй лабораториудын шинжилгээ хийх гэрээг түр түтгэлзүүлж, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар өгчээ.

Дэлгэрэнгүй ...

https://www.health.harvard.edu/

Эрүүл мэнд

Өнөөдөр сошиал орчинд элэгний B, С вирусны шинжилгээ авдаг 13 лаборатори чанарын шаардлага хангаагүй гэдэг мэдээлэл гарсан. Шинжилгээний хариу худлаа гардаг учраас дахин шинжилгээ өгөхийг сануулжээ. Тэгвэл Эрүүл мэндийн яам энэ мэдээллийг эрс няцааж байна. Лабораториуд бүгд хяналтад байдаг. Нийгмийн чухал сэдваар ярихдаа хариуцлагатай хандахыг ч санууллаа.

Дэлгэрэнгүй ...

Урд хөршид дэгдсэн короновирус дэлхийн нийтийн санааг зовоож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хятад улстай хамтран өвчний үүсвэр, ямар вирус болохыг олж тогтоохоор ажилласаар байгаа юм. Энэ вирус гарсантай холбогдуулан зарим улс онц байдал зарлаад байна. Харин манай улс хяналтаа чангатгалаа. Улсын хилээр нэвтэрч байгаа хүмүүсийг тусгай камераар шалгаж, амьсгалын замын халдварт өвчтэй бүх хүмүүсийг тусгаарлан шалгах ажлыг эхлүүлжээ.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр ЭМЯ болон Глобал сан бусад иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд 2021-2023 онд хэрэгжүүлэх бэлгийн замын халдвараас сэргийлэх төсөл боловсруулах ажлын хүрээнд уулзаж зөвлөлдлөө. Зөвлөгөөний үеэр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг салбар дотроо хэлэлцүүлсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэддээ чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх дахин нэг тасгаа ашиглалтад оруулж дууслаа. Яаралтай тусламжийн тасгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвчтнүүдээ авчээ. Мөн өмнө нь байгаагүй амилахуйн хэсгийг нэмсэн байна. Яаралтай тусламжийн тасгаас гадна эмч мэргэжилтнүүдээ сургах сургалтын бааз, хурлын танхим зэргийг байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

Бага насны хүүхдүүдэд өвлийн улиралд халуун бүлээн аарцыг өдөр тутам тогтмол хэрэглэвэл биеийн эсэргүүцлийг сайжруулж томуугаас урьдчилан сэргийлнэ.

Дэлгэрэнгүй ...

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн залуу эмч Б.Батболдоор удирдуулсан Чих, хамар, хоолойн мэс заслын баг Цээжний мэс заслын багийн ахлагч Ж.Адьяасүрэн, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг, Мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн хамт олонтой хамтарч авто замын ослын улмаас мөгөөрсөн хоолойд соривжилт - нарийсал үүсч амь насанд аюул учруулсан эмгэгтэй Завхан аймгийн харьяат 15 настай Э.Х-д анх удаа ТЕТАНАН СТЕНТ байрлуулах мэс заслыг амжилттай хийлээ. Хүүхдийн биеийн байдал сайжирч, тогтворжиж байгаа бөгөөд удахгүй хичээлдээ явна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхийн зах зээл дээр эргэлдэж байгаа өргөн хэрэглээний эмийн 30 орчим хувийг хуурамч эм бэлдмэл эзэлдэг гэсэн стастистик тоон мэдээлэл бий. Харин манай улсын хувьд хуурамч эмийн шинжилгээг хамгийн багадаа 7-14 хоног, шаардлагатай бол түүнээс илүү хугацаанд шинжилдэг байсан. Тэгвэл өнөөдөр Улсын төв лаборатори хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнийг илрүүлэх зөөврийн багажтай боллоо.  350 жилийн түүхтэй Германы Мерск үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн илрүүлэх, зөөврийн багаж төхөөрөмжийг Улсын төв лабораторид гардууллаа.

Дэлгэрэнгүй ...

Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүндэт дэвтэрт бичигдлээ. Олон улсад өндөр өртөгөөр хийдэг эмчилгээг эх оронд амжилттай нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт нэгэн шинэ хуудас эргүүлээд байгаа юм. Тэд хамгийн сүүлд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. Өвчтний биеийн байдал ч сайжирч эхэлжээ. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах тангарагтаа үнэнч зүтгэж байгаа эмч мэргэжилтнүүдийн амжилтаар дотоод мэдээ эхэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Нэгдүгээр эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг өнөөдөр 90 дэх хагалгаагаа хийлээ. 90 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж 90 хүний амь насыг авраад байна гэсэн үг. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хэдийнэ нутагшсан гэж хэлж болох нь. Учир нь Монгол залуу эмч нар бие даан энэ удаагийн хагалгааг амжилттай хийлээ. 

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын ЗГ, ЭМЯ, Япон Улсын Жайка байгууллагатай хамтран тус улсад “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургаж байгаа. Өнгөрсөн онд  Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч  тус тус 1 хүнийг, буюу нэг аймгаас 2 хүнийг багаар нь Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтанд 1 сарын  хугацаатай хамруулсан бол энэ удаа Архангай, Баянхонгор,  Говь-Алтай, Төв болон  Хэнтий аймгуудаас тус бүр 2 хүнтэй баг Япон улсыг зорих гэж байна. 3 дахь ээлжийн сургалтанд явах эмч мэргэжилтнүүдийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.  

Дэлгэрэнгүй ...

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

Дэлгэрэнгүй ...

Залуус эрүүл мэндийн даатгалаараа фитнесст хичээллэх боломжтой болсон. Иргэдийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд фитнессүүдэд стандарт тавьж, магадлан итгэмжлэл олгож дуусчээ. Нийт 13 фитнесс тэнцээд байна.

Дэлгэрэнгүй ...

Томуу томуу төст өвчний оргил сар эхэлж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн байгаа энэ үед вирусын гаралтай ханиад томуу тэр дундаа “В” вирусаар үүсгэгдэж байгаа ханиад илүү хүнд өвчлүүлж байгааг хүүхдийн эмч нар хэлж байна. Гэхдээ энэ нь улирлын чанартай томуу томуу төст өвчний нэгэн төрлийн вирус болохоос ямар нэгэн хүнд халдварт өвчин биш гэдгийг хэлж байна. Суурь эмгэг, өвчлөлтэй 0-2 насны хүүхдүүд дээрх вирусаар үүсгэгдэж байгаа ханиаданд илүү хүнд өртөж байгааг хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Засгийн газар Нийслэлийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгасан. Шалтгаан нь ханиад томуу их байгаатай холбоотой. Манай сурвалжлах хэсэг бодит байдлыг сурвалжиллаа. Нийслэлийн хүүхдийн эмнэлгүүд ачаалал янз бүр байна. Зарим дүүрэгт нэг тасагт 4-5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байхад захын дүүрэгт ачаалал 2 дахин нэмэгдсэн гэдгийг эмнэлгийн байгууллагынхан хэлж байна

Дэлгэрэнгүй ...

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд долоон төрлийн хавдрын оношилгоог үнэ төлбөргүй хийлгэх тухай тусгасан байна. Энэ хууль энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байгаа юм. Хавдрын оношилгоонд хамрагдах иргэд өрхийн эмнэлэгтээ биеийн ерөнхий байдлаа үзүүлнэ. Өрхийн эмчийн магадлагаагаар магадлан итгэмжлэгдсэн улсын болон хувийн эмнэлгүүдэд хавдрын оношилгоог хийлгэх юм байна.

 

Дэлгэрэнгүй ...

Манай улсын хэмжээнд 30 гаруй мянган донор цусаа тогтмол өгч цусны нөөцийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд цусны нөөц хангалттай буюу 1000 хүнд 18 цус өгөлт байсныг албаныхан онцоллоо. Хэдийгээр нийслэл хотод нөөц олон улсын тогтоосон стандартаас давсан үзүүлэлттэй байсан ч улсын хэмжээнд буурчээ. Энэ онд улсын хэмжээнд цусны нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллана гэж албаныхан мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй ...

2019 онд Эрүүл мэндийн сайдын багцаас 240 сая төгрөг шийдвэрлэж өгснийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн Эрчимт эмчилгээний болон хүүхдийн гэмтэл согогийн тасгуудаа иж бүрэн шинэчилж олон улсын стандартад нийцсэн орчин бүрдүүлж чаджээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр тус тасгуудын шинэчлэлтэй танилцлаа. Шинээр тохижилт үйлчилгээ хийгдсэн Эрчимт эмчилгээний тасаг нь эмнэлгийн дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай боксын зохион байгуулалттай болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Ханиад томууны дэгдэлт их байгаа үед эмнэлгүүдийн ачаалал ихэссээр байна. Тийм учраас эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа юм. Саяхан Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн шинэ тасаг нээсэн бол өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн эмнэлэг мөн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Тэд ашиглагдаагүй заал танхимаа тохижуулж ирсэн хүүхэд бүрт үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүргэсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Дэлгэрэнгүй ...

Уулзалтын үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра Монгол улсад хөгжлийн чиглэлээр ажил явуулах боломж байгаа гэдгийг онцолсон. Мөн ирэх онд НҮБ ямар ажил зохион байгуулах талаар хурал зохион байгуулжээ. Хурлаас нянгийн тэсвэржилт, Халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх ажилд анхаарлаа хандуулах мөн засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдаа холбоотой ажиллахаар болсныг хэллээ. Энэ мэтчилэн ирэх жилүүдэд хамтран ажиллах ажлын талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй ...

Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт анхны олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж талууд гэрээнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил хийгдэнэ гэдгийг салбарын сайд онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 30 ортой хүүхдийн тасгаар хүч нэмлээ. Ханиад томууны дэгдэлт их байгаа үед эмнэлгийн ачаалал 40 орчим хувиар буурч байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Өргөтгөлийн ажлыг Хан-Уул дүүрэг олон улсын Good Neighbors буюу Сайн хөрш төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэжээ.

Дэлгэрэнгүй ...

Олон улсын стандартаар нэг эмчид дөрвөн сувилагч ногдох ёстой. Харин энэ тоо манай улсад зөвхөн нэг байгаа нь сувилахуйн мэргэжилтэн хангалтгүй байгааг харуулж байгааг албаныхан хэлж байна. Сувилагч мэргэжилтэнг нэмэгдүүлэхэд салбар яам, олон улсын байгууллага хамтран сургагч багш бэлтгэхээр өнөөдөр анхны сураглтаа зохион байгуулсан байна.

Дэлгэрэнгүй ...

2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл нийт халдварт өвчний 38 хувийг эзэлж, тэмбүү өвчний тохиолдлын тоо нэмэгджээ.

Дэлгэрэнгүй ...

ЭМЯ-наас Дэлхийн банкны санхүүжилттэй "Цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд өнөөдөр Цахим эрүүл мэндийн сургалтын төвийг нээлээ. Энэхүү төвийг эрүүл мэндийн салбарыг цахим тогтолцоонд шилжүүлэхэд оролцох эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх зорилготойгоор байгуулж байна.

Дэлгэрэнгүй ...

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр зарим эмнэлгүүдэд нэн шаардлагатай байсан яаралтай эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүд мөн дурангийн оношилгооны гээд нийт 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө. Түүнчлэн орон нутагт хамгийн их шаардлагатай байдаг автомашины асуудлыг шийдсэн байна. Нийтдээ эрүүл мэндийн 27 байгууллага шинэ автомашинтай боллоо. Ингэснээр улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын парк шинэчлэлт 90 гаруй хувьд хүрч, мөн өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж байгаа юм. 

Дэлгэрэнгүй ...