Африкийн оцон шувуу устаж үгүй болох магадлалтай ан амьтдын тоонд багтжээ

Үйл явдал

Африкийн оцон шувуу устаж үгүй болох магадлалтай ан амьтдын тоонд багтжээ. Энэ талаар Өмнөд Африкийн шувуу судлал, хамгааллын сангийн мэргэжилтэн Катта Лудиниа харанга дэлдэн мэдээлж байна. 

 Устаж үгүй болох аюултай амьтдын Улаан номонд бичигдсэн Африкийн оцон шувууны тоо толгой бараг 98% хорогдоод байна. Катта Лудиниагийн мэдээлж байгаагаар 20-р зууны эхээр Африкийн эрэг орчмын нутгаар бараг сая гаруй толгой оцон шувуу бүртгэгдэж байсан бол 2021 онд Өмнөд Африкт үржилд орох боломжтой ердөө 10 мянган хос оцон шувуу үлдээд байжээ.

Оцон шувууны тоо толгой буурч, хорогдоход нөлөөлж байгаа бас нэгэн голлох шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, далай тэнгист хөлөг онгоцны хөдөлгөөн ихэсч, түлш шатахуун алдагдан байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж байгаа явдал нөлөөлж байна. Тиймээс эрдэмтэд Африкийн оцон шувууны тоо толгойг хамгаалахад нэгдэхэд уриалж байгаа юм.