Украины 500 мянган дүрвэгч эх орондоо эргэн иржээ

Үйл явдал

ОХУ-ын тал Украины нутаг дэвсгэр лүү халдсанаас хойш энэ улсаас 4,2 сая иргэн дүрвэжээ. 

Тэгвэл Украины дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар энэ улсын 500 гаруй мянган дүрвэгч эх орондоо эргэн ирсэн байна. 

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хорооны мэдээллээр Украины дайн тулаанаас дайжин зугтсан иргэдийн тоо 4 сая 200 мянга давж, сүүлийн нэг өдөр 39 мянгаар нэмэгджээ. Тэгвэл энэ хугацаанд Украиныг орхин явсан дүрвэгсдээс 537 мянган хүн эх орондоо эргэн ирсэн байна. Украины дайн тулааны бүсийг орхин дүрвэсэн иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээх Польш улсад очсон юм. Түүнчлэн Румын, Молдав, Унгар, Словак улсыг хамгийн олон хүн зорьжээ. Орос болон Беларусийн талууд Украины 360 мянган иргэнийг хүлээн авсан байна.