Швейцарт нэг гэр бүлийн гишүүд бөөнөөрөө амиа хорлон нас барсан харамсалтай хэрэг гарсан байна

Үйл явдал

Швейцарын Монтрё хотын баячуудын дүүрэгт золгүй явдал болжээ. Энд нэг гэр бүлийн гишүүд бөөнөөрөө амиа хорлон нас барсан хэрэг гарсан байна. 

Монтрё хотод Францаас ирсэн нэгэн гэр бүлийн 4 гишүүн орон сууцны барилгын тагтан дээрээс үсэрч, амиа алдсан байдалтай олдсон байна. Энэ гэр бүлийн 5 дахь гишүүн болох 15 настай хүү комын байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаагийн ажилтнуудын тогтоосноор энэ гэр  бүл цар тахлын халдвар дэгдсэнээс хойш энд өөрсдийгөө тусгаарлан амьдарч байжээ.

Мөн тэд нийгмээс тусгаарлагдан, олон нийтийн цахим орчинд идэвхгүй байжээ. Гэр бүлийн гишүүдээс зөвхөн ээжийнх нь эгч гэх хүн л гадуур гарч байснаас бусад гишүүд нь гадагшаа цухуйхгүй, хязгаарлагдмал хаалттай байдалд амьдарч байсан гэнэ. Улмаар тэд амиа хорлох үйлдэл хийж, гэр бүлийн эцэг эх нь, тэдний 8 настай охин, мөн ээжийнх нь ихэр болох эмэгтэй нас барсан байна.