Мексик: Хөнгөн нисэх онгоц осолдохдоо супермаркетын барилгын дээр унасан байна

Үйл явдал

Мексикийн төвийн хэсэгт байрлах Морелос мужид хөнгөн нисэх онгоц осолджээ. Онгоц орон нутгийн супермаркетын барилгын дээр унасан байна. 

Ослын улмаас онгоцонд явсан 3 хүн амиа алдаж, мөн газар дээр байсан 4 хүн гэмтсэн байна. Осол Морелос мужийн Темиско нэртэй суурингийн бүсэд болжээ.

Жижиг оврын хөнгөн онгоц газар мөргөн унасан ч шатаж дэлбэрээгүй байна. Харин их хэмжээгээр гэмтэж сүйджээ. Онгоц унахдаа супермаркетын ханыг цөмлөн орж, худалдааны төвийн танхим голлон унажээ.