Аргентинд дэгдсэн түймэр хүрээгээ тэлсээр байна

Үйл явдал

Аргентины баруун хойд хэсэгт ойн түймэр асч байна. 

Аргентины Корриентес мужид дэгдсэн ойн түймэрт бараг 800-аад мянга га талбай хамран шатаж байгаа юм. 

Аргентинд дэгдсэн ойн түймэр бүр өнгөрсөн 1-р сард дэгджээ. Корриентес мужид цаг агаар хуурай байгаагаас түймэр дэгдэж, гал сөнөөгчид ойн түймрийг унтраан цурманд нь оруулаад байсан ч дахин эрчтэй дэгдсэн байна. Мод бут хатаж хуурайшсан учраас галд амархан автан, түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлж байгаа юм. Түймэрт ХАА-н өргөн зурвас талбай өртөн шатаж, ан амьтад ч олноороо үхэж үрэгджээ. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар амрах завгүй ажиллаж байгаа ч одоогоор унтрааж хүчрэхгүй байна.