Италийн Сицили арал дээр Этна галт уул сэрж оргилон, идэвхжсэн байна

Үйл явдал

Италийн Сицили арал дээр Этна галт уул сэрж оргилон, идэвхжсэн байна. Байгалийн онц үзэгдлийн улмаас Италийн эрх баригчид галт уулын бүс дэх нисэх буудлын үйл ажиллагааг зогсоосон байна. 

Италийн төдийгүй Европын хамгийн идэвхтэй галт уулын нэг болох Этна галт уулын зүүн өмнөд бэл дагуу, далайн түвшнээс дээш 2,900 метрийн өндөрт дэлбэрэлт болжээ. Улмаар галт уулын оройгоос 12 км-ийн өндөрт үнс нурам цацагдаж байна.

Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар галт уулын оройгоос халуун хайлмаг цацагдаж, үнс нурам зүүн өмнөд зүг рүү шилжиж байгаа юм. Сицилийн Катания хотын нисэх буудал Этна галт уул сэрж оргилсноос шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоожээ. Нисэх буудалд галт уулын дэлбэрэлтээс шалтгаалан нэг ч нисэх онгоц хөөрч, газардаж чадахгүй байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан нислэгүүд цуцлагдан хойшлогджээ.