ОХУ-ын Номхон далайн флот Курилын арлуудын бүсэд цэргийн сургуулилт явуулж байна

Үйл явдал

ОХУ-ын Номхон далайн хүчний флот Курилын арлуудын орчимд өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулж байна. 

Оросын тэнгисийн цэргийн хүчний цэргийн сургуулилт энэ сарыг дуустал үргэлжлэх юм. 

Курилын арлуудын бүсэд болох өргөн хүрээний сургуулилтад оролцохоор Оросын байлдааны 20-иод цэргийн хөлөг онгоц Япон тэнгисийн усаар дамжин Лаперуза хойгийг дайран өнгөрч Ангийн тэнгисийг чиглэн явжээ.Оросын тал он гарснаас хойш тэнгисийн цэргийн хүчний хүрээнд бүх чиглэлд, тэр дундаа Атлантикийн бүс, Газрын Дундад тэнгис зэрэгт өргөн хүрээний цэргийн нэгдсэн сургуулилт явуулахаар төлөвлөөд байгаа юм.