АНУ-ын худалдааны алдагдал 2021 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Үйл явдал

АНУ, 2021 онд түүхэндээ байгаагүй худалдааны алдагдал хүлээжээ.

Эрх чөлөөний оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалан худалдааны алдагдал нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. 

Америкт бараа, үйлчилгээний худалдааны алдагдал сүүлийн хоёр жил дараалан ийнхүү өсөлттэй гарчээ. Америкийн Худалдааны яамнаас гаргасан мэдээлэлд дурьдсанаар 2021 онд улсынх нь худалдааны алдагдал 26,9%-иар өсч, 860-аад тэрбум долларт хүрсэн байна. Тэгвэл 2021 оны үзүүлэлт 2020 онтой харьцуулахад импортын хэмжээ 20,5%-иар нэмэгдэж, 3,4 их наяд долларт хүрсэн бол экспортын хэмжээ 18,5%-иар нэмэгдэн, 2,5 их наяд доллар байжээ. Ийнхүү худалдааны алдагдлын хэмжээ өссөн нь Америкийн тал Хятад улсаас авах хувцас хэрэглэл, цахилгаан бараа гэхчлэн бараа бүтээгдэхүүнд тавигдах татварын хэмжээг нэмэгдүүлсэн мөртлөө өнгөрсөн онд Хятад улсаас их хэмжээний бараа импортолсоор байсантай холбоотой гэнэ. Түүнчлэн 2021 онд Америк-Хятадын хоорондын худалдаанд Америкийн талын алдагдал 45 тэрбум доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.