Германы хурдны зам дээр 417 км/цагийн хурдтай явсан саятанг шалгаж байна

Үйл явдал

Герман Улсын хурдны зам дээр 417 км/цагийн хурдтай явсан Чехийн саятан цагдаад шалгагдаж байна.

Радим Пассер буюу Bugatti Chiron маркийн автомашины жолооч энэ оны эхээр хэт хурдтай явж байсан бичлэгээ YouTube-д нийтэлсэн нь Германд ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

Прокурорууд

"58 настай саятан эр зохисгүй хурдтай, замын хөдөлгөөний дүрмийг үл тоомсорлож, хамгийн дээд хурдтай явахын тулд болгоомжгүй байдлаар жолоодсон"

гэж мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Радим Пассер хоёр жил хоригдох, эсвэл их хэмжээний мөнгөн торгууль төлөх шийтгэл хүлээх юм.

Германы зам тээврийн сайд Волкер Виссингийн мэдээлснээр,

“Хэдийгээр Германд хурдны хязгаар байхгүй ч бүх зүйл тодорхой хяналтан дунд байх ёстой”

гэжээ.

Харин уг шалгагдаж буй жолоочийн зүгээс машин нь хэр хурдалж чадахыг хүссэн гэсэн байна. Тэрээр Праг хотноо үл хөдлөхийн бизнес эрхэлдэг бөгөөд 246 сая еврогийн хөрөнгөтэй юм.