Бразилд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсчээ

Үйл явдал

Бразилд арьс өнгө, гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсчээ.

Рио де Жанейро хотын гудамжнаа хэдэн зуун хүн жагсаалд оролцон, Конгийн дүрвэгчийн аминд балмадаар халдсан явдлын гэм буруутнуудыг олж шийтгэхийг шаардсан байна. 

Бразилд Конго улсаас дүрвэн ирсэн 24 настай Моис Кабагамбег ажлын хөлсөө нэхсэний хариуд 3 эрэгтэй балмад зэрлэгээр зодон аминд нь хүрсэн юм. Тэрээр Риогийн наран шарлагын газарт ажиллаж байжээ. Хэргийг үйлдсэн этгээдүүдийг баривчлан саатуулж, энэ явдал олон нийтийн дунд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Арьс өнгө, гарал үүслээр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал цуглаан Бразилын бусад хотуудад мөн өрнөсөн байна.