Японд их хэмжээний цас оржээ

Үйл явдал

Арлын Японд цаг агаарын байдал тавгүйтэн их хэмжээний цас оржээ.

Японы хойд нутгаар хүйтэн орны циклон шилжин ирсний улмаас Япон тэнгисийн дагуух Хоккайдо арлаас Тюгоку хүртэлх өргөн зурвас газарт цас үргэлжлэн оржээ. 

Японы Ниигата, Нагано мужид ням гарагт 80 см зузаан цас орсон байна. Ниигата мужийн Цунан хотод  ням гарагийн өглөө 342 см зузаан цас тогтож, Нагано мужийн Нозава-онсен тосгонд цасны зузаан 262 см-т хүрчээ. Хоккайдо арлын хамгийн хойд хэсгийн Саппоро хотод 108 см зузаан цас тогтсон байна. Хамгийн сүүлд Японы хойд нутгаар нэг метрээс илүү хэмжээний цас орж тогтсон явдал 2014 онд бүртгэгдэж байжээ. Даваа гарагт цас үргэлжлэн орж, Ниигатад 65 см зузаан цас орж, Нагано, Гифу болон хойд бүсийн Кансай тойрогт мөн цастай байх нь ээ.