Берлин хотын хуучин дүүргийг хэвээр авч үлдэнэ

Үйл явдал

Германы нийслэл Берлин хотын хуучин дүүргийг дүр төрхийг нь өөрчлөлгүйгээр хадгалах шийдвэр гаргажээ.

Мэргэжилтнүүд Берлин хотын хамгийн эртний замыг саяхан илрүүлж, судалгаа шинжилгээний ажил явуулж эхлээд байгаа юм. 

Берлин хотын хуучин дүүрэгт илрүүлсэн зам нь модон хашлага бүхий тусгайлан зассан зам байжээ. Энэ замыг 13-р зууны эхний хагаст тавьсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Замын дэр модонд хийсэн шинжилгээгээр тэднийг 1238 онд тайрч, зам хийхэд ашигласан гэж үзэж байна. Германы хамгийн эртний замыг Берлин хотын Молькен-маркт талбайн дэргэдэх түүхэн дүүргээс олж илрүүлсэн юм. Археологийн судалгааны ажил явуулж байгаа багийн үзэж байгаагаар замын хэсэг маш сайн хадгалагдан иржээ. Бараг 800-аад жилийн настай эртний замыг Берлины хуучин дүүрэгт хийгдэж байсан газар дорх дэд бүтцийн ажлын үеэр олдож, улмаар хотын энэ хэсгийг энэ хэвээр хадгалан үлдээхээр шийдвэрлэсэн байна.