ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин хар далайн уснаа өргөн хүрээний сургуулилт явуулж байна

Үйл явдал

ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин Хар далайн уснаа өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулж байна. Тэнгисийн цэргийн хүчний нэгдсэн сургуулилтад байлдааны болон цэргийн зориулалттай  20-иод хөлөг онгоц нэгдэн оролцож байгаа юм. 

Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар энэ удаагийн нэгдсэн сургуулилтын гол зорилго нь хөлөг онгоцны хөдөлгөөн ихтэй бүс нутаг дахь аюулгүй манёврын гүйцэтгэл, холбоо харилцааг бэхжүүлэх болон тэнгисийн бүс дэх агаарын хамгаалалтыг зохион байгуулах арга тактикийг боловсруулах явдал юм. Түүнчлэн Оросын тэнгисийн цэргийн хүчин зөвхөн Хар далай төдийгүй мөн Газрын Дундад тэнгис, Атлантикийн зүүн хойд бүс нутаг, Номхон далайн уснаа гэхчлэн алслагдмал бүсэд 1 болон 2-р сард 140-өөд хөлөг онгоц, агаарын хүчин болоод 10-аад мянган цэрэг дайчин оролцсон өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулахаар төлөвлөжээ.