“Ана” шуурга Африкийн өмнөд хэсгийн улсуудын 80 иргэний амийг авч одлоо

Үйл явдал

“Ана” шуурга дэгдсэний улмаас Мадагаскар, Мозамбик, Малави улсад их хэмжээний бороо орж 80 иргэний амь насыг авч одлоо.

Үүнээс гадна мянга мянган иргэдийн гэр байшин сүйдэж, эд материал болон бие сэтгэлээрээ хохирчээ.

Даваа гарагаас Мозамбик Улсаас эхэлсэн шуурга хэдэн өдөр үргэлжилж, Африкийн өмнөд хэсгийн орнуудад нөхцөл байдал хүндэрсэн байна.

Баасан гарагийн өглөө мэдэгдсэнээр Мадагаскарт 48, Мозамбикд 18, Малавид 11 нас барсан тохиолдол тус тус бүртгэгджээ. Зимбаб Улс ч мөн шуурганд өртсөн. Ард иргэд идэх хоол, хүнсгүй болж, далайн түвшин нэмэгдэж, голын ус үерлэсэн талаар албаныхан мэдэгджээ.