Энэтхэгт оюутнууд болон ажил горилогсод галт тэрэг шатаан эсэргүүцлээ илэрхийлжээ

Үйл явдал

Энэтхэгт төмөр замын их сургуулийн оюутнууд, мөн энэ салбарт ажилд орохоор горилогчид эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Оюутнууд төмөр замын сургуулийн шалгалтын үйл явц, шалгалт авах комиссын шударга бус шийдвэрийг эсэргүүцэн галт тэрэгний цуваанд байсан хоосон вагонуудыг галдан шатаасан байна. 

Энэ явдал Энэтхэгийн Бихар мужийн Гая хотод болжээ. Оюутнууд төмөр замын салбарт ажилд ороход тэднээс авсан шалгалт, мөн шалгалтын комиссынхоны буруу, шударга бус шийдвэрийг эсэргүүцэн үймээн дэгдээсэн байна. Үймээний үеэр тэд Бхабуа-Патна хооронд экспресс галт тэрэгний цуваан дахь вагоныг галдан шатаажээ. Түүнчлэн оюутнууд Калькутта-Нью Делиг холбосон төмөр замын шугам дгуух Ражендра Нагарын терминалын үйл ажиллагааг зогсоожээ. Энэтхэгийн эрх баригчид энэ хэрэг явдлын дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.