Энэтхэгийн нэгэн гэр бүл Америк, Канадын хил орчимд алхаж яваад осгожээ

Үйл явдал

Канад Улсын албаныхан Америкийн хилтэй залгадаг Манитоба мужаас дөрвөн Энэтхэг иргэний хөлдсөн биеийг олсон тухайгаа мэдэгдлээ.

Тухайн дөрвөн иргэн нь нэг гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон. Тэдний цогцос 1-р сарын 19-ний өдөр олдсон бөгөөд хэн гэдгийг нь тогтоох ажиллагааг явуулан баталгаажуулсан гэж цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Тухайн үед Манитоба мужид -35 градус орчим хүйтэн байжээ. Энэтхэг иргэншилтэй гэр бүл 1-р сарын 12-нд Канадын Торонто хотоос баруун зүгт орших Манибота руу очжээ. Харин 1-р сарын 18-нд хилийн хот болох Эмерсон руу явж байхдаа замд осгож амиа алдсан байна.

Тэднийг олсон газарт ямар нэгэн машин, тээврийн хэрэгсэл байгаагүйгээс харахад хэн нэгэн Эмерсонд хүргэж өгсөн байх гэж таамаглаж байгаа юм. Үүний дараа тэд машингүй алхаж явсан гэж мэдэгдэлдээ дурджээ. Яагаад тухайн гэр бүл Канадын хүйтэн шөнө алхах сонголт хийсэн нь тодорхойгүй байна.