Үйл явдал

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг бууруулахад чиглэсэн шинэ арга алхам авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Цагаан ордны тэргүүн улсынхаа бүх Холбооны төрийн албан хаагчдад COVID-19 коронавирусний эсрэг вакцинд зайлшгүй хамрагдаж, цар тахлын илрүүлэг тест байнга өгөх шинэ журам баталсан байна.

Түүнчлэн Жо Байден сайн дураараа вакцинд хамрагдаж байгаа иргэддээ 100 доллар олгохоор шийдэж, үүнд шаардагдах мөнгийг 1,9 триллион долларын цар тахалд өртөгсдөд туслах сангаас гаргахаар болжээ. Америкийн төрийн албанд ажилладаг цэргийнхнээс бусад 2 сая гаруй албан хаагчдыг заавал вакцинд хамрагдах шаардлага тавьсан байна. Түүнчлэн удахгүй Америкийн цэргийн алба хаагчдыг ч мөн зайлшгүй вакцин хийлгүүлэх шаардлага тавих гэнэ. Өнөөдрийн байдлаар АНУ нийт хүн амынхаа тал хувийг цар тахлын эсрэг дархлаажуулалт, вакцинд хамруулаад байна.