Үйл явдал

БНХАУ-д энэ улсын нэртэй бизнесмэн, тэрбумтан, өөрийн тэрс үзлээрээ олонд танигдсан Сунь Давуд 18 жилийн хорих ял оноожээ. Түүнийг олон нийтийг турхиран, эмх замбараагүй байдал өдөөсөн хэсэгт буруутай гэж үзсэн байна.

67 настай Сунь Даву нь Хятадын хойд Хэбэй мужийн ХАА-н томоохон бизнесийг удирдддаг юм. Тэрээр амжилттай бизнесмэн төдийгүй хүний эрхийн асуудал, мөн улс төрийн сэдвээр үзэл бодлоо хурцаар илэрхийлэгч тэрс үзэлтэн гэнэ. Тэгвэл түүнийг иргэдийг турхиран үзэл бодолд нь нөлөөлж, ХАА-н газар тариалангийн нутгийг хууль бусаар эзэмшин, төрийн байгууллага, албан хаагчдын эсрэг дайрч давшлан, эмх замбараагүй байдал үүсгэсэн зэрэг хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна. Түүнчлэн Сунь Давуд 3 сая гаруй юанийн мөнгөн торгууль тавьж, 18 жилийн хорих ял оноожээ. Сунь Давугийн компани ХАА-н салбараас гадна маш өргөн салбарт үйл ажиллагаа явуулж, мах боловсруулах, гэрийн тэжээвэр амьтдын хоол тэжээл үйлдвэрлэдгээс гадна сургууль цэцэрлэг эмнэлэг барьдаг байна. Тэрбумтныг өнгөрсөн онд улсын фермийн удирдлагатай хийсэн маргааны улмаас баривчлаад байжээ.