Ever Given хөлөг Роттердамд эргэн ирлээ

Үйл явдал

Өнгөрсөн 3-р сард Суэцийн сувагт гацаж, далайн тээврийн томоохон сувагт хөлөг онгоцны бөөгнөрөл түгжрэл үүсгээд байсан Ever Green хөлөг Роттердамын боомтод ирж зангуугаа хаяжээ. Хөлгийг саяхныг хүртэл баривчлан саатуулаад байсан юм.

Ever Given хөлгийг эзэмшигч Японы Shoei Kisen Kaisha компани болон Суэцийн сувгийн захиргааныхан сувгийн үйл ажиллагааг доголдуулсан хэрэг явдлын нөхөн төлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрсний дараагаар хөлөг чөлөөлөгдөн, цааш аяллаа үргэлжлүүлжээ. Өнгөрсөн 3-р сарын сүүлээр 400 метрийн урттай Ever Given хөлөг Суэцийн сувагт хайргадан, улмаар хөндөлсөн зогсч тээглэн сувгийн хөдөлгөөнийг зогсоосон юм.

Энэ байдлаас шалтгаалан Суэцийн сувагт хэдэн өдрийн туршид хөлөг онгоцнууд саатаж, хөдөлгөөн зогсон, ачааа тээвэрлэлт зогсонги байдалд орсон. Суэцийн сувагт гацсан хөлгийг 6 хоногийн дараа эргийн хоёр талыг ухаж, тусгай ажиллагаа явуулан гаргаж авсан юм.