“Токио-2020” олимпод оролцох дүрвэгсдийн баг Японд ирж байна

Спорт

Олимпийн наадмын тэмцээн уралдаан эхлэхтэй зэрэгцээд Японы нийслэл Токио хотноо “Токио-2020” Олимпод оролцох олон улсын дүрвэгсдийн багийн гишүүд эхнээсээ ирцгээж байна. Энэ талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газраас мэдээлжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг, ОУОХ-ны тусгай хуралдаанаар Токио-2020 Олимпийн наадамд оролцох “олон улсын дүрвэгсдийн баг”-ийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн 6-р сард батлан танилцуулсан юм. Токио-2020 Олимпийн наадамд олон улсын дүрвэгсдийн туг далбаан дор нэгдэн оролцох багт 29 тамирчин багтаж, тэд спортын 12 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тэгвэл Олимпийн дүрвэгсдийн багийнхан Японыг зорьжээ. Хүн төрөлхтөний спортын их наадамд Олон улсын дүрвэгсдийн баг тамирчид ОУОХ-ны далбаан дор 2 дахь удаагаа оролцож байна. Өмнө нь 2016 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон Олимпийн наадамд дүрвэгсдийн баг анх удаа нэг туг далбаан дор нэгдэн оролцож байжээ.