Спорт

ОУОХ, Японы Олимпийн наадмын зохион байгуулах хороо бүхий л арга хэмжээг дээд зэргээр авч, мөрдөж байгаа ч зарим мэргэжилтнүүд Олимпийн үеийн карантины хамгаалалт суларч байгаа талаар ярьж байна.

“Токио-2020” Олимпийн наадмын зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар 7-р сарын 1-нээс хойшхи хугацаанд, өнөөдрийн байдлаар тамирчид болон бусад оролцогсдоос коронавирусний халдварын 70 гаруй тохиолдол илрээд байна. “Токио-2020” Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа энэ баасан гарагт буюу 7-р сарын 23-ны өдөр болно. Аюулгүйн үүднээс Олимпийн нээлтийн ёслолыг үзэгч, хөгжөөн дэмжигчидгүйгээр явуулна.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ коронавирусний илрүүлгийн шинжилгээ тест авах аргачлал, мөн карантины журам зэрэг нь Олимпийн наадамд оролцогсдод аюулгүй болохыг батлан хэлсэн юм. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогоор илрээд байгаа цар тахлын тохиолдлууд нь Олимпийн тосгонд, мөн түүнчлэн бусад цэгт илэрчээ.

Олимпийн наадам үргэлжлэх хугацаанд Японы нийслэл Токио хотод локдаун зарлаад байгаа юм.