Ж.Ганбаатар: Ажил олгогч нараа дэмжиж байж улсын эдийн засаг зөв тойрогт орно

Улс төр

Улсын төсвийн алдагдлыг гадны улсын зээл тусламжаар нөхдөг байдал буруу гэдгийг УИХ дахь эдийн засагч гишүүд онцолж байна. Баялаг бүтээгчдээ төр бодлогоор дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэх замаар улсын эдийн засгаа тэлэх учиртайг хэлж байгаа юм.  УИХ-ын пүрэв гарагийн хуралдаанаараа хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хөдөлмөрийн хуулийг өөрчилж ажилтан болоод ажил олгогч оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготойг хууль санаачлагч гишүүд хэлж байгаа юм. Харин төсөл зорилогоосоо хазайж байгааг зарим гишүүд хөндлөө. Хөдөлмөрийн тухай хуульд туссан онцлох заалтуудаас дурдвал жирэмсэн болон хөхүүл, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан гэрээг ажиллах боломжтойгоор тусгажээ, мөн дагалдангаар суралцах ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тасалдалгүй төлөхөөр зохицуулах зэргээр хэд хэдэн чухал заалтууд туссан байна. Харин хуулиар аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжиж ажлын байраа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх заалтыг тодорхой тусгах нь зүйтэйг гишүүд хэллээ.