МАН ядарсныг нь хайрладаг, задарсныг засагладаг улс төрийн нам байх зорилгоо улам бэхжүүлнэ

Улс төр

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "МАН дотооддоо  эв нэгдлээ сахин биелүүлж, ард түмний өмнө амласанаа  биелүүлэхийн тулд өнөөдөр Бага хурлаа зохион байгуулж,  МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг  санал нэгтэйгээр дэмжлээ. 1990 оноос хойших шинэ үеийн 12 дахь даргаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо. 1990 онд хийгдсэн Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнг  МАН улам илүү бэхжүүлэхийн төлөө зорьж ажиллана. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бий болгоно. МАН ядарсныг нь  хайрладаг, задарсныг засагладаг улс төрийн нам байх зорилгоо улам бэхжүүлнэ" гэлээ. МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ   улс орны хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд авлига, төр нь хүнд сурталаас ангид байхын төлөө зорьж ажиллана гэдгээ хурлын үеэр мэдэгдсэн юм.