Амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг долоо хоногоор хязгаарлалаа

Улс төр

Амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг 7 хоногоор хязгаарлах шийдвэр гаргасан. ААН-үүдийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ үйл ажиллагааг нь бүрэн хаагаагүй. Хүргэлтээр болон захиалгаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой.

ААН байгууллагуудад үйл ажиллагаа явуулахдаа мөрдөх журам гаргасан ч бодит байдал дээр мөрдөгдөхгүй байна. Танхим 50-аас дээш хувийн дүүргэлттэй, цаг хэтрүүлэн ажилладаг, бүх төрлийн баар хаалттай байгаа хэдий ч ресторан нэрийн доор диско баар, лоунж болоод хувирсан үйл ажиллагаа явуулж байна. Тус газруудаар үйлчлүүлж буй иргэд амны хаалтгүй байгаа учраас 7 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоолоо. Амралт, жуулчны газруудад зөвхөн гэр бүлээрээ очиж үйлчлүүлэхийг зөвшөөрч байгаа ч хамт олноороо, төгсөлтийн баяр хийж байгаа оюутан залуус очиж байгаа. Тиймээс хязгаарлалт хийж байна.