Х. Булгантуяа: Ковид-19 халдварын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалд оруул

Улс төр

Коронавирусийн халдвар авсан иргэд гэрээр эмчлүүлэхдээ хамгийн багадаа 100-200 мянган төгрөгөөр эм худалдаж авч байгаа. Үүнтэй холбоотойгоор, наадам зохион байгуулах төсвөө ковидын эмчилгээнд зарцуулж, иргэддээ дэмжлэг үзүүл гэх шаардлагыг олон нийтийн зүгээс илэрхийлсээр байгаа. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр хөндлөө. Тэрбээр "Ковидын үед эмийн үнийг нэмж байгааг яриад сууж байна гэдэг үнэндээ биш байна. Үнэ нь хэд дахин өсчихсөн. Хэрвээ эрүүл мэндийн шаардлага хангахгүй эм байгаа бол иргэдэд өгөөд хэрэггүй. Эсвэл шаардлагатай бол эрүүл мэндийн даатгалд оруул. Ер нь эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг юунд зарцуулах гээд ковидын үед хадгалаад байгаа юм бэ" гэлээ.