2025.11.12 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2025.11.12 ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 07.54-17.19
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн.
Худаг малтах, боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал алдар төгс жаргалан болох.
Одны тохиол
Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.