2025.11.11 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.11.11 МЯГМАР ГАРАГ
Наран ургах шингэх: 07.52-17.20
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг
Дарах, хатуу үйлд сайн.
Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.
Үс засуулбал эд идээ элбэгшинэ.
Одны тохиол
Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.
Шүтэн барилдлага
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.