ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.11.17/ Наран ургах, шингэх 08:01-17:13

Зурхай

2025.11.17 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2025.11.17 ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.01-17.13

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.

Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.