ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.06/ Наран ургах, шингэх 8:13-17:59

Зурхай

2022.02.06, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.06, Ням гараг

Наран ургах шингэх: 08.13-17.59

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр морь,нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавалзохистой. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бэрийн үйлд муу.