ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.07/ Наран ургах, шингэх 8:12-18:01

Зурхай

2022.02.07, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.07, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.12-18.01

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудлд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.