ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.05/ Наран ургах, шингэх 8:14-17:58

Зурхай

2022.02.05, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.05, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.14-17.58

Үс засуулбал: Эд,мал арвижна

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.