Топ мэдээнүүд

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.  

Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ долоо хоногийг дуустал хэвийн горимын дагуу үргэлжлүүлж, арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амраах шийдвэрийг БШУЯ-наас гаргажээ. 

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 568 мянган автомашин тооцогдож байсан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар 621 мянга болж өсчээ.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд агаарын бохирдол утаа,  тоосонцрын хэмжээ 50-иас илүү хувиар буурсан нь чамлах үзүүлэлт биш.

БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг хийж, журманд өөрчлөлт оруулж, 2022 оны эхнээс хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээлэл өглөө.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна. 

Арваннэгдүгээр сарын 27-нд эхэлсэн пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

2000 оны эхээс эхлээд азийн цагаан дагина нэртэй Монголын нийслэл утаанбаатар болж 2006 оноос эхлэн түүхэн дээд хэмжээндээ тулж бохирдол ихтэй дэлхийн хотуудыг тэргүүлж эхэлсэн.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагчтай үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцаж, дарамталсан, бичлэг хийж сүрдүүлсэн гэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нартай уулзлаа. 

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн 49 байгууллагын 452 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд нэг дороос шуурхай үзүүлэн ажиллаж байна. Энэ онд л гэхэд  1,446,801 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна. Мөн тус төвийн дэргэдэх Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 1003 иргэн хандаж, мэдээ мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1 минут 45 секунд байна.

Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

-Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд өгөх ямар мэдээ, мэдээлэл байна вэ?

-Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн А/929 дүгээр захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсэг нь Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулж, танилцуулах үүрэгтэй юм.   

Ажлын хэсгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгоход жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган, тэдгээрийн саналыг сонсох зорилгоор нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар иргэдийн санал, мэдээллийг хүлээн авч  байна.  

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний арван сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ.

Тэрбээр "Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ. 12 өдрийн хичээл үлдсэн учраас ирэх долоо хоногтоо танхимаар яваад үлдсэн долоо хоногийн хичээлээ цахимаар явуулаад хичээлээ амраах чиглэл байна. Амралтыг наашлуулахгүй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: "Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй.

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагуудаас "Нийслэл дээр хэрэгцээгүй олон төсөл байгаа. Тухайлбал, “Дүүжин тээврийн төсөл” байна. Хэрэгцээгүй төслүүдээ зогсоож болохгүй юу?" гэдгийг асуулаа. 

Богд Зонхов бурхныг барих зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулахад Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга дараах хариултыг өглөө. 

Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг төсөвлөснийг хэрхэн юунд зарцуулах талаар тодруулахад Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн дараах хариултыг өглөө. 

Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр өчигдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд согтуу жолооч дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ.

НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна.

Дэлхийн шилдэг баритон, Соёлын элч дуучин Э.Амартүвшинг өнөөдөр Ардын жүжигчин цол тэмдгээр шагнах МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Гэвч тэрээр гадаадад тоглолттой байгаа тул шагналаа одоогоор гардаж аваагүй байна.

НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж байгаа. 

Төрийн албаны шалгалт өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө.

Монголын хоккейн холбооны 2021-2022 оны өсвөрийн “Базальт цом” улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр боллоо.

Авто тээврийн үндэсний төвийн харьяа газруудад АТГ-аас  мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтны хахуулийн үйлдлүүдийг илрүүлжээ.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. 

Коронавирусийн вакцинжуулалтын явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.

-Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ?

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжид хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан.

Харин иргэдийн хувьд эхэн үедээ хойрго хандаж байсан бол сүүлийн үед III тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өмнө нь өдөрт 2000 орчим хүн нэмэлт тун хийлгэж байсан бол одоо 4000 гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаа.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдсан. Энэ нь нийслэлийн хүн амын 27.3 хувь юм.

-Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 2-3 төрлийн вакцинаас сонгож хийлгэж байгаа. Бүрэн тундаа синофарм хийлгэсэн хүмүүс III тундаа файзер хийлгэх гэхчлэн солбиж хийлгэх нь зүгээр үү?

-Тухайн иргэн вакцины нэг, хоёрдугаар тунд ямар ч вакцин хийлгэсэн байсан III тундаа синофарм, файзер вакцины аль нэгийг сонгож хийлгэх боломжтой. Вакцин гэдэг бол хүний биед орж буй амьд зүйл гэдэг утгаараа хариу урвал илрэх нь бий. Товлолын вакцин хийлгэхэд хүүхдүүдэд хариу урвал илэрдэг. “Ковид-19”-ийн вакцины урвал ч яг  адилхан. Эхний хоёр тунд хариу урвал илрээгүй ч III тунд илэрч болно.

-III тунгийн дархлаажуулалтад “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс ч хамрагдах боломжтой. Тэдгээр хүмүүс өвдсөнөөсөө хойш хэдий хэр хугацааны дараа III тунг хийлгэвэл зохистой вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс эдгэрээд  21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.

-Вакцины цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа вэ. Суурин болон түр цэгүүдийн цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Дүүрэг бүрд 2-5 суурин цэг, нийслэлд нийтдээ 31 суурин цэг тогтмол ажиллаж байгаа. Явуулын багийн  тоо 40 орчим байгаа бөгөөд 70 болон түүнээс олон ажиллагсадтай байгууллага, аж ахуйн нэгжид очиж үйлчилж байна. 40-50 хүнтэй байсан ч захиалга өгвөл очиж дархлаажуулалт хийж байгаа. Дүүргүүд дэх суурин цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд байнга ажиллана.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад вакцин хийж эхэлсэн. Нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байна. Тэдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн их, дээд сургуулиуд дээр дархлаажуулалтын цэг ажиллуулж байгаа. МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол ШУТИС, ХААИС-д вакцинжуулалтын цэг нээж байна.

-Хороо, дүүрэг хамаарахгүй вакцин хийлгэх боломжтой гэж ойлгож байгаа. Зөв үү?

-Зөв. Харьяалал хамаарахгүй өөрт ойр байршилдаа вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Оршин суугаа хаяг болон ажлын газрын хаяг хамаарахгүй, ойрхон газартаа очиж, дархлаажуулалтад хамрагдаарай гэж хүмүүст хэлье.

-Суурин болон түр цэгүүдэд биечлэн очих боломжгүй хүмүүст хэрхэн үйлчилж байна вэ?

-Ахмад настан, хэвтрийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхчлэн гэрээс гарах боломжгүй хүмүүст явуулын багийнхан гэрт нь очиж үйлчилгээ үзүүлж байгаа.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-13-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тэр хооронд эхний хоёр тунг хийлгэх боломжтой. Харин амаржсан эхчүүдийн хувьд төрснөөс хойш 32 долоо хоносны дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой. Нэг тун аваад дахин вакцин хийлгээгүй бол дахиад бүрэн тун хийлгэнэ гэсэн үг.  

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүрэлцээ, хангамж хэр байна вэ?

-Эрүүл мэндийн сайд, Шадар сайдаас чиглэл өгсний дагуу вакцинаторын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Нэмэлт тунг хийлгэхийн ач холбогдол юу вэ?

-Коронавируст халдвар бол дэлхийн нийтийн хэмжээнд шинэ тутам тулгамдсан асуудал. Тиймээс ч хөгжингүй орнуудад байнгын судалгаа, шинжилгээ хийж байгаа. Эрдэмтэн, судлаачид нэгдүгээр тунг хийхэд ямар нөлөө үзүүлэх нь үү, хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст хэдий хэр хугацаанд дархлал тогтож байна гэхчлэн судалсаар байгаа.

Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт тун  зайлшгүй шаардлагатай.

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө юм. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварын тархалтыг бууруулахыг зорьж байгаа учир иргэд маань вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай. Нөгөөтээгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болчихсон бол огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалд ч ийм тохиолдолд бүрэн тунд дахин хамруулахаар заасан байдаг. Тэгэхээр иргэд вакциндаа цаг хугацаанд нь идэвхтэй хамрагдаарай.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. 

Малын тоо толгойн татвар төлөгч нь 12 дугаар сарын 15-ны дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт татвараа төлөхийг ТЕГ-аас санууллаа.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.

Advertisement