ОХУ-ын Эрхүү хот руу долоо хоногт хоёр удаа галт тэрэг явж эхэллээ 

Нийгэм

Цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар Эрхүү чиглэлийн галт тэрэг ирэх сараас аялалдаа гарах гэж байна. Хойд хөрш хилээ бүрэн нээж, Монголын иргэд нутагт нь нэвтрэхэд ямар нэг саад байхгүй болсныг мэдэгдээд байгаа юм.  

УБ-Эрхүү,  Эрхүү-УБ чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг энэ сарын 30-наас эхлэн явж эхлэхэд бэлэн болон болжээ. Үнийн тариф нэмэгдээгүй,  урьдын адил нэг зорчигч 193-198 мянган төгргөөр явах юм. Харин ОХУ-аас Монголын талаас  зорчигчдод дараах шаардалгыг тавьж байна.

Зорчигчид тасалбараа онлайнаар болон УБТЗ-ын билетийн касснаас авах юм. Хоёр жил гаруй завсарласан Эрхүү-УБ чиглэлийн аялал цаашид хэвийн үргэлжилнэ гэж УБТЗ-аас мэдэгдлээ.