Манай улс сүүлийн гурван жилд гамшиг, ослын шалтгаанаар 700 орчим хүүхдээ алджээ

Нийгэм

Манай улс хүүхдээ аюул ослоос хамгаалахад онцгой анхаарах цаг болсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Сүүлийн гурван жилд байгалийн гамшиг, санамсар болгоомжгүй байдал, осол аваарт нийтдээ 157 мянган хүүхэд өртөж 133 нь амь насаа алдсан байна. Зөвхөн зам тээврийн ослоор жишээ авахад нийт осолд өртсөн иргэдийн тал нь хүүхэд байгаа юм. Харамсалтай нь энэ тоо буурах бус жилээс жилд нэмэгдсээр байгаа нь сэтгэл зовоож байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Манай улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь 18 хүртэлх насны хүүхэд. Сүүлийн гурван жилд эдгээр хүүхдүүдийн 14 орчим нь осол гэмтэлд хүнд хөнгөн байдлаар гэмтэж, багагүй хувь нь нас барсан гэх судалгааны дүн гарчээ. Тэгвэл бага насны хүүхдүүдийн осол гэмтэлд өртөх шалтгаан нөхцлийг томчуудын үйлдсэн хайхрамжгүй үйлдэл, хараа хяналт сул байдал нөлөөлсөн болохыг албаныхан танилцууллаа. Тухайлбал, сүүлийн гурван жилд зам тээврийн осолд 1700 гаруй хүүхэд өртснөөс 166 хүүхэд нас баржээ. 

Он гарсаар 3-11 хүртэлх насны гурван хүүхэд нас барсан байна. Хүүхдийг аюулгүй, эрсдэлгүй байлгахад эцэг, эх асран хамгаалагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг мэргэжлийн байгууллагууд сануулж байна. Тиймээс цаашид хүүхдийн асуудлыг эн тэргүүнд тавьж,  ТЦА-наас "Зөвийг хэвшүүлье” уриан дор “Хүүхдийг зам тээврийн осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор олон байгууллага хамтран “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” нөлөөллийн хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.