Месси-гийн ДАШТ-ний ялалтын пост инстаграм дахь хамгийн их 58 сая гаруй лайк авчээ

Спорт

Лионель Мессигийн ДАШТ-ний ялалтын зураг нь Инстаграм дахь хамгийн олон 58 сая лайк авсан пост боллоо. Түүний "ДЭЛХИЙН АВАРГУУД!!!!!!!" гэсэн гарчигтай пост 12-р сарын 18-ны Ням гарагт анх постлогдсноос хойш 58 сая гаруй лайк аваад байна. (одоо ч нэмэгдэж буй..)

Инстаграмд 400 сая гаруй дагагчтай Месси 2018 оны аварга Францыг хожсон өөрийн Аргентины багийн баярыг тэмдэглэж, дэлхийн аваргын цомыг өргөж байгаа зургаа оруулсан байна. Энэ нь өмнөх рекорд болох 42 сая лайк авсан Кристиан Роналдогийн Луи Вуиттоны сурталчилгааны кампанит ажлын хүрээнд Месситэй шатар тоглож байгаа Инстаграмын постоос ч илүү давсан байна. Катарын ДАШТ-д мөн тоглосон Роналдо тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө буюу 11-р сарын 19-нд нийтэлсэн. Ням гарагт Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Францыг торгуулийн цохилтоор 4:2-оор буулган авч, дэлхийн аварга болсон юм.