Топ мэдээнүүд

Хятадын эрх баригчид дэлхийн улс орнуудад коронавирусний шинэ хувилбар болох Омикрон дэгдсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлаа чангатгаж, шаардлагатай арга алхмыг цаг тухайд нь авах болно гэдгээ мэдэгджээ. Хятадын эрх баригчид “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмыг тасалдуулахгүйн тулд шинэ гарсан вирусээс урьдчилан сэргийлэх, өвчинд хяналт тавих тал дээр анхаарч ажиллаж байна.

Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 7 дахь удаагаа “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорлоо.

Швейцарын Люцерн хотод 12-р сарын дундуур зохиогдох ёстой байсан Өвлийн Оюутны спортын наадам коронавирусний шинэ хувилбар болох Омикрон дэгдсэнээс шалтгаалан хойшлогдсон байна.

Италийн өмнөд хэсэгт байрлах Неаполь хотын иргэд Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг өнөөдрийг хүртэл санан дурсч, түүний нэр алдрыг магтан дуулсаар байна.

БНХАУ-ын нийслэл хот руу орох зорчигчдод ковид-19 халдвараас сэргийлэх хатуу шинэ дүрэм журмыг Лхагва гарагаас хэрэгжүүлж эхэллээ. 

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам болох Хятадын нийслэл хотод өвлийн улирал ирж, цас орж хүйтэрчээ.

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн 2021 оны аварга баг болох Милуоки Бакс багийн тоглогчид Цагаан ордонд зочилжээ. Тэд сүүлийн 5 жилийн хугацаанд Цагаан ордонд зочилсон NBA-ийн анхны баг болсон байна. 

Ирэх онд манай урд хөршид болох “Бээжин-2022” Өвлийн Олимп, Паралимпийн наадмын албан ёсны сурталчилгааны видеог танилцуулжээ. Үүнтэй зэрэгцээд Бээжингийн Олимпийн наадам болох цаг хугацааг урвуулан тооцож эхэллээ.

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлэх болсон талаар төслийн багийнхан мэдээлэл хийлээ. 

Сингапурт төвтэй Дэлхийн бодибилдинг, биеийн тамирын спортын холбоо (WBPF)-ноос 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 4-7-ны хооронд зохиож байна.

ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, ОУХМ Төмөр-Очирын Тулга Ослогийн “Жордал Амфи” ордоноос Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авлаа. Хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр Ослогийн дэвжээнд алдаагаа засч дэлхийд данстай бөх боллоо. 

Манай урд хөршид ирэх 2022 онд болох Өвлийн Олимп, Паралимпийн наадамд зориулсан зурагт хуудаснуудыг танилцуулжээ. “Бээжин-2022” Өвлийн наадмын албан ёсны зурагт хуудаснуудыг Бээжингийн загвар дизайны долоо хоногийн үеэр танилцуулсан байна. 

Манай урд хөршид Үндэсний спортын их наадам эхэлжээ. Хятадын өнцөг булан бүрээс тамирчид Шэньси мужийн Сиань хотноо болж байгаа 14 дэх удаагийн үндэсний спортын их наадамд оролцохоор ирсэн байна. 

Японы нийслэл Токио хотноо 13 хоног үргэлжилсэн Паралимпийн наадмын дараагаар Токио хотын Одайба далайн паркад босгоод байсан Паралимпийн билгэдлийг буулгасан байна. 

Японы нийслэл Токио хотод зохион байгуулсан Зуны 16 дахь удаагийн Паралимпийн наадам өндөрлөж, хаалтын арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Энэ удаагийн Паралимпийн наадамд 162 улс орон, нутаг дэвсгэрээс нийт 4,400-аад тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон нь Паралимпийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсныг тэмдэглэж байна.

ОУОХ-ны тэргүүн асан Жак Рогге 79 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. ОУОХ-г олон жил тэргүүлэн ажилласан Жак Рогге Олимпийн хорооны 8 дахь ерөнхийлөгчөөр ажиллан, одоогийн тэргүүн Томас Бахд 2013 онд халаагаа шилжүүлэн өгч байжээ.

"Рио 2016" Паралимпын наадмын хүрэл мeдальт, дэлхийн рeкорд амжилтын эзэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эхний оролтоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилт тогтоосон. 2 дахь оролтоороо 245 кг-ыг захиалж амжилттай өргөснөөр Паралимпын аварга боллоо. 

"Токио-2020 Паралимпын наадмаас алтан медаль хүртэж, өөрийн дасгалжуулагч Шаравын Энхсайханы гэгээн дурсгалд нь зориулахыг хүсдэг."

САИД МОЛЛАЙД “АЛТАН ОД” ОДОН, ЭНГЭРИЙН ТЭМДГИЙГ НЬ ГАРДУУЛЖ ӨГЧЭЭ.

Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду Английн “Манчестер Юнайтед” багт эргэн ирж байна. “Манчестер Юнайтед” багийн удирдлага Италийн “Ювентус” багтай тохиролцон, 36 настай Португалийн довтлогчийг Олд Траффордод эргүүлэн авчрахаар болжээ.

Токио-2020 олимпын наадмаас алтан медаль хүртсэн Хятадын хоёр тамирчин авсан медалийнхаа талаар гомдол мэдүүлжээ. 

Жудо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Уранцэцэг жудо бөхөөс гадна Самбо бөхийн дэлхийн хошой аварга тамирчин юм.

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр Зуны 16 дахь удаагийн Паралимпийн наадам нээлтээ хийж байна. Паралимпийн наадам 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-ны хооронд үргэлжлэх юм. Цар тахлын халдварын улмаас Токиогийн Олимп, Паралимпийн наадам нэг жилээр хойшлогдон зохион байгуулагдаж, өнөөдөр Паралимпийн нээлтийн ёслол болж байгаа юм

Оросын тамирчин Хятадын тоглогч руу хандан "онигор нүдтэй" гэсэн дооглонгуй дохио өгсний дараа олон нийтийн шүүмжлэлд өртөж, хийсэн үйлдлийнхээ төлөө уучлал гуйжээ.

МУ-ын Ерөнхий сайд Япон Улсад өөрийн биеэр очиж тамирчдынхаа медаль авах агшинг өөрийн биеэр үзсэн. Тамирчид төдийгүй албаны хүмүүс эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдах журам байсан тул шагнал гардуулах ёслолыг 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан гэж Биеийн тамир, спортын газрын дарга хэллээ.

Олимпын баг тамирчид эх орондоо ирээд 14 хоног гэртээ тусгаарлагдана. Хамгийн сүүлийн баг тамирчид 8 сарын 11-нд ирсэн.

"Токио 2020" зуны олимпод Монгол Улсын тамирчин Саид Моллай оролцож мөнгөн медаль хүртэн төрийн далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан. Монгол улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн тэрээр Монголын засгийн газарт гомдолтой байгаагаа UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Наоми Осака нь Гаитид учирсан хүчтэй газар хөдлөлтийн хохирогчдын төлөө бүх нээлттэй тэмцээний шагналаа зориулна гэлээ

Токио-2020 наадамд аваргалсан софтбол багийн гишүүн Миу Гото-гийн алтан медалийг нь Нагояа хотын дарга Такаши Кавамура хазаж гэмтээсний улмаас Олимпын албаныхан шинээр солиход хүрчээ.

Хятадын Олимпын алтан медальт Фуан Хонгчаны гэр бүл мөнгөн болон үл хөдлөх хөрөнгөний шагнал урамшууллаас татгалзаж, тэд зүгээр л мэнд дамжуулахад л болно, түүнийг ганцааранг нь орхино уу гэж гэрийнх нь гадаа цуглараад байгаа фэнүүдээс нь гуйжээ.

Уралдаанаасаа хоцрох дөхсөн Ямайкийн олимпын тамирчинд Япон гаралтай Серби эмэгтэй хувиасаа такси дуудаж өгч тусалсан байна. Харин олимпын наадам дууссаны дараа тэрхүү эмэгтэйд Ямайка Улсын зүгээс  үнэгүй аялах эрхээр шагнажээ.

Японы нийслэл Токио хотноо 16 хоног үргэлжилсэн хүн төрөлхтөний спортын их наадмын дараагаар Токио хотын Одайба далайн паркад босгоод байсан Олимпийн цагаригийг буулгасан байна.

Токио-2020 олимпын наадмаас эх орондоо буцан ирж буй Австралийн тамирчид 28 хоног тусгаарлагдах шаардлагатай болжээ. Гадаадаас ирсэн нислэгийн зорчигчдод хоёр долоо хоногийн тусгаарлалтын дүрэм үйлчилдэг. 

Америкийн хамгийн алдартай загварын хүүхэлдэй Барби нь Токио-2020 Олимпын наадамд зориулсан цуглуулгадаа Ази төрхтэй Барби оруулаагүй нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан байна.

Удаах байруудад БНХАУ 38 алт, эзэн орон Япон Улс 27 алт, 4-рт Их Британи Улс 22 алт тус тус авчээ.

Эрэгтэйчүүдийн замын дугуйн уралдаанд Жэйсон Кенни долоо дахь алтан медалиа хүртлээ. Их Британийн домогт дугуйчин финалд 0.763 секундээр түрүүлж барианд орсноор алтан медалийн эзэн болсон байна.

Advertisement