Улаанбаатар хотоос ч гарч үзээгүй хүү улсын хил дээр эх орныхоо торгон хилийг манаж явна

Нийгэм

Мөнхсүлд 18 нас хүртлээ хотын баруун жигүүр СХД-т амьдарсан, хотын унаган хүү.

Өнгөрсөн намар улсынхаа баруун хязгаар сүрлэг өндөр уулсын хилийн заставт  эх орныхоо хилийг манахаар иржээ. Хотоос бараг гарч үзээгүй тэрээр эр цэргийн албанд татагдахдаа өөрийн хүсэлтээр гэрээсээ 2000 км-ын цаана, - 40 хэм хүйтэрдэг хилийн заставт ирсэн нь энэ. Хилийн манаанд гарч, тэсвэр хатуужлыг үзэж, адуу малтай жинхэнэ утгаараа харьцаж их зүйл сурч  мэдэж байгаагаа ярьсан юм.

Хүмүүс хилийн зөрчил гарах бүрт  хилчид нь яав, улсын хил эзгүй байсан юм уу гэх шүүмжилдэг. Шүүмжлэх амархан ч, Мөнхсүлд шиг олон аавын хүү саад бартааг тоохгүй, устай голтой, модтой хадтай, өгсүүр уруу аюул осол ихтэй түмэн мянган бээрийг үл ажран эх орноо манаж байдаг юм шүү. 

ШУУД ЭФИР