Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой өнөөдөр тохиож байна

Нийгэм

Тэртээ 1960-аад оноос Монгол Улс Сансрын уудмыг энхийн зорилгоор судлан шинжлэх “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн орсноор орчин үеийн сансар судлалын эхлэл тавигдсан гэж үздэг.

Монгол хүн сансарт нисэх нь Интеркосмос хөтөлбөрийн нэг зорилт байсан бөгөөд Ж.Гүррагчаа баатар ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков-тай хамтарсан нислэгээ амжилттай хийн энэхүү зорилтоо биелүүлж, Дэлхийн 101 дэх, Ази тивийн 2 дахь сансрын нисгэгч болсон түүхтэй.

Монгол хүн сансарт ниссэнээр сансар судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, эх дэлхийгээ судлах, гариг эрхсийг судлах, сансрын технологийг бүх салбарт хэрэглэхэд маш том алхам болсон юм.