Шар мэдээ

Сумогийн их аваргууд наран улсын иргэншлийг сонгох сонголт хийх нь ихэссээр байна.  Какүрюү Ананд ч Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ

Какүрюү Ананд Монгол улсын иргэншлээс гарах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ.  Их аварга Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болсон. Тиймээс дэвжээний хамгийн өндөр цолтой бөхийн хувьд Какүрюү Анандад дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага ирсэн байна. 

Тиймээс сумогийн Их аварга Какүрюү Ананд уг дэвжээгээ ахлахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ Монголын төрийн байгууллагуудад гаргасан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, тэрээр энэ сараас эхлэн Японы нэр дээр зарлуулжэ барилдаж магадгүй байгаа сурагтай. Какүрюү Ананд Японы иргэн болохоо зарлуулснаас хойших анхны башёдаа Япон аваргын нэр төрийг хамгаалж барилдана гэж гадны цахим хуудсанд бичжээ. Их аварга Хакүхо Даваажаргалын дараа Японы иргэншлийг сонгосон сумо бөхийн дөрөв дэх их аварга Ананд болж байна.