Улс төр

АНУ, Хятадын талыг улсынхаа баруун хойд хэсэгт байрлах Шиньжан мужийн Хами хотын дэргэд томоохон пуужингийн бааз байгуулж байгаад хардан мэдээлж байна. Ийм дүгнэлтэд сансрын хиймэл дагуулаас авсан зураг, мэдээ сэлт, баримтан дээр үндэслэн хүрчээ. 

Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар тэдний Планет хувийн хиймэл дагуулаас авсан мэдээлэл, мөн зураг сэлт зэрэг нь Хятадын талыг ийнхүү хардахад хүргэж байна. Шинжээчдийн дүгнэлтээр цэргийн пуужингийн бааз байгуулах ажил эхэн шатандаа яваа, ашиглалтанд орохдоо 110 пуужингийн тавцангийн хүчин чадалтай байх болно гэж тооцож байгаа юм. Тэгвэл үүнээс өмнө, өнгөрсөн 6-р сардWashington Post сонин Хятадын Ганьсу мужийн Юймэнь хотод мөн цэргийн зориулалт бүхий бааз байгуулж байгаа талаар мөн л сансрын хиймэл дагуулаас авсан зураг сэлт, баримтан дээр үндэслэн мэдээлж байжээ. Пентагоны мэдээллээр Бээжин 2020 оны байдлаар нийтдээ 200-аад цөмийн цэнэгт хошуу, зэр зэвсэгтэй, энэ тоог цаашид хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэгвэл Америкийн тал өнөөдрийн байдлаар нийтдээ 3,800 цөмийн цэнэгт хошуутайгаас 2 мянга нь нөөц байрлалд байдаг юм. Харин ОХУ-ын хувьд 1,420 цөмийн цэнэгт хошуу, зэр зэвсэгтэй юм.