АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНЭУ, Кувейтад айлчилж байна

Улс төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 26-29-ний хооронд БНЭУ, Кувейтад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 28-ны өдөр Блинкен Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субра-маниям Жайшанкар болон ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж байна.

Нью Дели хотноо хийж байгаа уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, цар тахлын эсрэг тэмцэл, мөн Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, бүс нутаг дахь аюулгүй тогтвортой байдлын асуудлаар хэлэлцжээ. Түүнчлэн ардчиллын үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал гэхчлэн олон сэдвээр хэлэлцсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Энэтхэгт хийсэн айлчлалаа өндөрлөөд өнөөдөр Кувейтыг зорьж байгаа юм. Тэрээр Кувейтын өндөр албаны хүмүүстэй уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна.