Албанийн парламентын сонгуульд эрх баригч нам ялжээ

Улс төр

Албанид болсон парламентын сонгуульд энэ улсын эрх баригч Социалист нам ялалт байгуулжээ. Ерөнхий сайд Эди Рама тэргүүтэй Социалист нам иргэд сонгогчдын 49%-ийн санал авч тэргүүлсэн байна.


Албанийн парламентын сонгуульд ялалт байгуулсан эрх баригч намын араас сөрөг хүчний Ардчилсан нам орсон байна. Люльзим Баши тэргүүтэй Ардчилсан нам сонгогчдын 39%-ийн санал авчээ. Түүнчлэн сонгуулийн албан ёсны дүнгээр парламентад Интеграцчлалын төлөөх социалист хөдөлгөөн болон Социал-демократ намын төлөөлөл мөн сонгогдсон байна.

Сонгуулийн албан ёсны дүн тодорхой болсны дараагаар цар тахалтай холбоотой хязгаарлалтыг үл харгалзан Тирана хотын төв талбайд эрх баригчдыг дэмжигчид цуглажээ. Энд цугласан олны өмнө хийсэн мэдэгдэлдээ Эди Рама улс орноо Балканы улс орнуудаас хөгжлөөрөө тэргүүлэгч, аялал жуулчлал, эрчим хүч, ХАА-н салбараа хөгжүүлсэн, хүчирхэг улс орон болгохоо амлажээ.