Жо Байден улсынхаа Конгресс, Сенатын танхимд хандан үг хэлнэ

Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тангарагаа өргөн Цагаан ордны тэргүүний суудалд сууснаас хойшхи 100 хоног энэ долоо хоногт тохиож байгаа юм. Тэгвэл энэ өдрөө угтан Жо Байден лхагва гарагт буюу өнөөдөр улсынхаа Конгрессын танхим, сенат, төлөөлөгчдийн танхимын хамтарсан хуралдаанд оролцон, үг хэлэх юм.

Цар тахлын дэгдэлтийн улмаас ерөнхийлөгч Жо Байдены улсынхаа конгресс болон сенатын танхимд хандан хэлэх үгийг хуралдаанд оролцогсдын тоог 10 дахин багасгасан байдлаар зохион байгуулж байна. Байден Америкийн зүүн эргийн цагаар оройн 21 цагт Цагаан ордны тэргүүнээр сонгогдсоны 100 дахь өдөртөө зориулсан мэдэгдлээ хийж, үгээ хэлнэ.

Хэдийгээр Америкийн төрийн тэргүүнүүд улсынхаа конгресст хандан “улс орны нөхцөл байдлын талаар” илтгэл тавьдаг уламжлал байдаг ч Байдены хувьд 1-р сарын 20-нд тангарагаа өргөн үүрэгт албандаа орсноос хойш ердөө 100 хоног өнгөрч байгаа учраас бүрэн хэмжээний илтгэл тавихгүй юм.